Comment.mn

Сайд нарын нэрс тодорлоо

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулсан бөгөөд нэрсийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна.

“Шударга ёс” эвсэл Шадар сайд, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг авахаар АН-тай тохиролцсон. Одоогоор Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нарын нэрс яригдаж байна.

Тэгвэл АН-аас Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Сангийн яам зэргийг авч улмаар М.Зоригт, Г.Баярсайхан, Б.Болор нарын нэрсийг дэвшүүлэхээр болоод байна гэж эх сурвалж мэдээлж байна.

Хуульд зааснаар есдүгээр сарын 7-ны өдрөөс өмнө сайдуудын нэрсийг УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. “Шударга ёс” эвслийн бүлгийн сайд нарын нэрс тодорхой болсон учраас Ерөнхий сайд өнөөдөр үдээс хойш сайд нарынхаа нэрсийг УИХ-ын дарга өргөх болов уу гэсэн таамаг байна.

Амар

Эх сурвалж: Undesten.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.