Амралтын өдрүүдэд та бүхэн салхинд гарч амрахыг хүсч байна уу? Тэгвэл байгалийн сайханд хамт олноороо, найз нөхөд, гэр бүлээрээ алжаалаа тайлахаар “Мандал амралт”-ын газрыг зориорой.
Тус амралтын газар нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос шинэчлэгдэн өнөөгийн төрх байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Зочиддоо Монголын уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах, байгалийн сайханыг мэдрэн тав тухтай амрах, чөлөөт цагаа идэвхтэй өргөрүүлэх нөхцөл, боломжийг бий болгожээ.
Нарлаг Хотхон, Модерн Гэр Хотхон, Ногоон Хотхон буюу Гэр бүлийн хотхон гэсэн өөр өөр тус тусийн онцлогтой байруудад зочдоо хүлээн авдаг бөгөөд ресторан 120 хүн, амралтын байранд 160 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна.
Улаанбаатар хотоос зүүн тийшээ 60 км-т байрладаг. Та хотоос зүүн тийшээгээ Чингис хааны морьт хөшөө хүртэл засмал замаар яваад зүүн хойш 7км шороон замаар явахад Туул голын урд, уулын энгэрт байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан газар байрладаг Мандал Амралтанд очно.
Меню татаж авах | ||
Үндсэн меню | Багц меню | Жуулчны меню |
Тус амралтын газрын цахим хуудас: Мандал амралт мөн Mandal Camp хуудсаар зочилж хүссэн мэдээ мэдээллээ аваарай
Захиалга авах утас :99901804, 99901814