Comment.mn

Бэлэн мөнгөөр зорчиж байгаа оюутнууд баримтаа цуглуулаарай

99f63a3f21582ae6af7a0fffa9622671bigУлаанбаатар смарт карт компани оюутнуудад зориулан 110 мянган карт хэвлэсэн. Харин МОХ өнгөрсөн хавар мөн төдий тооны оюутнаас мөнгийг нь хураан авч Төрийн банкны карт хэвлүүлснээс болоод хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад оюутнууд аль картаар зорчих нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар бэлэн мөнгөөрөө зорчиж байгаа юм.

Гэтэл өнөөдрөөс эхлээд карт худалдан аваагүй иргэд нийтийн тээврийн унаанд 1000 төгрөгөөр зорчиж эхлээд байгаа. Хэрвээ оюутнуудыг цахим картаар зорчуулах шийдвэр гаргавал тухайн картаар өдөрт зөвхөн хоёр удаа үнэ төлбөргүй зорчих  юм. Энэ шийдвэрийг МОХ эсэргүүцэхдээ “Нийтийн тээврийн талаар нийслэлээс гаргасан журам бий. Энэ журамд оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулна гэсэн” хэмээсэн.

Тиймээс энэ асуудал шийдэгдтэл МОХ-ны зүгээс оюутнуудыг бэлэн мөнгөөр зорчихдоо баримтаа хэвлүүлж аваад хадгалж үлдэхийг сануулж байгаа юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.