
УИХ-д суугаа цөөхөн эдийн засагчдын нэг, АН-ын ашиглаж чадахгүй байгаа толгой хэмээн ард түмэн түүний үгийг чих тавин сонсох нь вий. Тэгвэл эрхэм гишүүн сүүлийн найман сар нэг ч хэвлэлд ярилцлага өгөлгүй, Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар замаар хэрхэн ажиллахыг нь харж хэсэгтээ л харзнажээ. Харамсалтай ч Ерөнхий сайд гэхээс илүүтэй пиарын ажил хийж, эдийн засгийг урагшлуулах талаар шийдвэртэй алхам хийгээгүй учраас Ч.Сайханбилэгийн талаар тун хатуухан үгсийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярихдаа “Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших хугацаанд би эдийн засаг, төр засагтай холбоотой асуудлаар бараг яриагүй. Энэ нь аминдаа дэмжиж байгаа хэрэг байсан. Сайн, муу ч бай шинэ засаг гараад ирлээ, бас яадаг бол гэсэн горьдлого төрж байна шүү дээ. Залуу хүн арай өөрөөр ажиллаж магадгүй гэж харсан. Түүнээс хойш зургаа долоон сар өнгөрлөө.
Итгэл байхгүй болсон. Би эднээс юм горьдохгүй байгаа. Яаж ийж байгаад салгануулаад сонгуульдаа хүргэчих юмсан гэх бодол төрж байна. Түүнээс сүрхий юм хийгээд өөрчлөөд аваад явна гэж байхгүй байх. Зургаа, долоон сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр Ч.Сайханбилэг унаган мэргэжлийнхээ дагуу л ажлаа хийлээ шүү дээ. Ерөнхий сайд маань пиараа л хийлээ. Бодит ажил бол явсангүй.
Ажил явахгүй байгаа бол буг болж суух хэрэг юу байна. Үнэхээр л эх орондоо хайртай, тийм л өндөр ухамсартай юм бол хурдхан явах хэрэгтэй. Урьд нь ч би хэлж байсан. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг нэг өдөр, нэг цаг ч бүү байлга. Хурдан явуул. Чаддаг хүн нь орж ирэг. Ердөө л энэ. Өөр асуудал байхгүй” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn