Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр бороо орж, сэрүүснэ.
2015 оны 08 дугаар сарын 30-ны 21 цагаас 08 дугаар сарын 31-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 градус , өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Броо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
2015 оны 9 дүгээр сарын 01-нээс 9 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 3,4-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2,3-нд нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.