УИХ-ын гишүүн М.Зоригт зураг авах, зургийг цахим ертөнцөд тараах хоёртоо гаршсан нэгэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ангийн нөхдөө папарацидуулж зургийг олны хүртээл болгодог байсан. Харин зун цаг эхэлсэн үеэс мисс, олны танил сайхан бүсгүйчүүдийн зургийг дарж фэйжээ чимж яваа.
Сав л хийвэл зураг дарах юм, өөр хийх ажил байхгүй байна уу хэмээн түүнийг иргэд шүүмжлээд авдаг. Тэгвэл энэ удаад мөн л шүүмж дагуулсан гэрэл зургийг постолж орхих нь тэр. Өөрийнхөө шаварт хутгалдсан зургаа “Өөрсдөө ямар сайхан амарч байна аа маягтай аахилчихаад, энэ гишүүн ер нь ажил хийхгүй хаана тэнээд явна гээд бичсэн бүгдийг блок хийлээ” гэсэн юм.
Үүнээс харахад түүнд “үнэн үг аягүй туссан” бололтой.
Д.Ана