Comment.mn

Н.Төмөрхүүг сайд байх үед Засгийн газрын нэр барьж, луйвар хийж байсан нь ил боллоо

Өнгөрсөн онд Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар байгуулагдах үед  МАН нэр бүхий зургаан хүнийг сайдад нэр дэвшүүлж, УИХ томилсон билээ. Тэдний дундаас иргэдийн итгэлийг төдий л төрүүлэхгүй байсан хүн бол Зам Тээврийн сайд асан Намхайн Төмөрхүү гэгч байв.
 МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн, НАМЗХ-ы дэд Ерөнхийлөгч, “Өндөр Буянт” компаний захирал гэх товч намтартай, төрийн албаны ямар ч туршлагагүй түүнийг  яагаад ийм хариуцлагатай албанд томилж буйг гайхшрах хүн олон байсан билээ. Үнэхээр ч Н.Төмөрхүү Зам Тээврийн сайдаар ажиллах богино хугацаандаа улс орны хариуцлагатай салбарыг хэрхэн будлиулж, “самарч” болдогийг харуулсан гэх  дүгнэлтийг мэргэжлийн олон хүн хийдэг.
Засгийн газрын нэр бүхий гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр гэхэд л УИХ-ын дарга З.Энхболд :  “Н.Төмөрхүү сайд худлаа ярихгүй шүү. Гансүх байхдаа жилд дөрөв, таван аймгийг авто замаар холбоод байдаг. Гэтэл чи нэг см ч зам тавиагүй ш тээ. Хэрүүл хийгээд яваад байдаг. Дархан дээр 500 гаруй сая төгрөг хуваарилагдсан. Бид нар төсөв мөнгөндөө тааруулаад явж байгаа. Бичигтийн замыг ТЭЗҮ-г шинээр боловсруулаад явж байгаа. Энэ есдүгээр сар гэхэд эхлүүлэхээр ажиллаж байна. Би мэдэж байгаа ш дээ” хэмээж байв.
Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүстэй уулзах үеэрээ “Чингис хаан”  нисэх буудалд гарч буй  зөрчлийн талаар зорчигчдоос гомдол ирснийг тодруулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцож, арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Тодруулбал олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсныг тэрээр дэлгэсэн юм. Мөн сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасан билээ.
Тэгвэл Монгол төрийн түүхэнд гарч байгаагүй энэ ичгүүр сонжуургүй үйлдлийг хийх зөвшөөрлийг Н.Төмөрхүү гэгч улс төр, төрийн албаны ямар ч мэдлэггүй залууг сайдаар ажиллах үед олгосон бололтой. Ер нь ч Зам Тээврийн сайд Н.Төмөрхүүг шалгаж, шаардлагатай тохиолдолд баривчилж ч мэдэх тухай зарим эх сурвалжууд өгүүлж буй юм. МАН-ын байр-Тусгаар Тогтнолын ордонг барьсан компаний эзэн  Н.Төмөрхүүг Монгол төрийн хариуцлагатай албанаас хол байлгах нь  улс оронд хал балгүй мэт агуулгатай  дүгнэлтийг зөвхөн УИХ-ын дарга бус МАН-ын зарим лидерүүд ч хийх  болсон нь нууц биш билээ.
С.Сарнай 
http://www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.