Зураг #1 Европын ихэнх компаниуд үйлдвэрлэлээ Хятад руу шилжүүлж байгаа учраас хүн бүр үүнд гайхаж байгаа байх. Яагаад заавал Хятад руу гэж? Үйлдвэрлэлийг өөр улс руу шилжүүлснээс үүдэн хүмүүс ажилгүй болж үйлдвэрлэлийн зарим салбар үхмэл байдалд орж байна. Гэвч Хятадад цалин маш бага, тиймээс бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэд дахин хямд байдаг.
Зураг #2 Өндөр чанар, үр дүнд хүрэхэд хяналт тавих шаардлагатай Ямар нэг барааны өртөгт үйлдвэрийн ажилчдын цалин хэдэн хувийг эзэлдэг вэ? Хятадууд ажилсаг, ажилдаа хариуцлагатайд тооцогддог боловч бусад орны ажилчдын адил “залхуурах” үе ч байдаг. Тиймээс өндөр үр дүнд хүрэхийн тулд хятадуудыг ажиллуулахдаа “ташуур барин” зогсох хэрэгтэй болдог. Энэ нь Хятад улсын барааны чанар доогуур байдаг гэх нэгэн шалтгаанаас болж байгаа юм. Энэхүү нөхцөл байдлыг засахын тулд байнгын хяналт шаардлагатай.
Зураг #3 Гэсэн ч яагаад Хятад улс гэж? Өндөр технологийн ямар ч барааг үйлдвэрлэхэд ховор металл ашигладаг. Тухайлбал, iPad –нд дунджаар 17 төрөл (литий-ион зайны хавтанг хийхэд “лантан” гэх метал, дэлгэцний өнгөлгөөнд – церийн исэл) тус тус ордог байна. Нийт ховор металлын 95-97 хувийг Хятадад олборлодог. Харин эдгээр металлыг анхны хэлбэрээр экспортлох хориотой. Тиймээс Хятадад үйлдвэрлэдэг байна.
Зураг #4 Дэлхий тэр чигтээ Хятадын гарт байна Австралийн “Lynascorp” болон америкийн “Molycorp” компаниуд металлын өөрсдийн үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвлөгөөтэй. Төсөл нь амьдралд биеллээ олох боломжтой ч үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Жилийн хэрэгцээ 136 мянган тонн байдаг. Харин Хятад энэ нормыг төвөггүй биелүүлдэг байна. Тиймээс бараг Хятадаас өөр оронд хэн нэг нь өндөр технологийн тоглоом болон төхөөрөмжийн үйлдвэрлэлийг бий болгох боломжгүй гэж үзэж байна. Энэ мэдээлэл нь эдийн засаг дахь хүчний тэнцвэргүй байдлын талаар бодож үзэхэд хүргэж байгаа юм. Нэг үгээр Хятад улс дэлхийг “атгаж” байна.