Өнгөрсөн долоо хоногийн гуравдах өдөр хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дэд сайдад дэмжигдсэн гэх хүмүүсийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.
Гэвч хурал хуралдсан өдөр болоод гарсан шийдвэр тогтоолын талаар тэрээр илт буруу ойлголт өгөхүйц мэдээлэл тараасан нь өнөөдөр намынхныхаа дургүйцлийг хүргээд байгаа аж.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцсэн нь үнэн бөгөөд АН-д квотын дагуу оногдож байгаа дөрвөн дэд сайдын суудлыг намын даргаас оруулж ирсэн саналтай нэгтгэж үзээд Орон нутагт ялалт байгуулаагүй, УИХ-д суудалгүй аймгууддаа өгөх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан байна. Тэдгээр аймгуудад Төв, Дархан-уул, Дорнод, Хөвсгөл гэсэн дөрвөн аймаг багтаж байгааг ч энэ үеэр онцлон ярилцжээ.
Эдгээр аймгуудын хувьд ЕНБД-ын хэлсэнчилэн гурван хүнийг нэр зааж онцлоогүй бөгөөд харин Төв аймгийн намын дарга Д.Доржпүрэвийн хувьд хуучин Эрчим хүчний дэд сайд байсан, салбартаа их ажил хийсэн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, мөн Төв аймагт МАН-ын дарга М.Энхболдтой өрсөлдөх хүн гэдгээр нь нэрийг нь шууд дэмжих нь зөв гэсэн шийдвэр гарсан байна.
Харин Дархан-уул аймгийн хувьд, аймгийн намын дарга “Бурхан халдун”-ы Н.Мөнхдаш байж болох тухай яригдсан ч эцэслэн нэр заалгүй Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолд 3-н аймгийн нэрийг зааж тогтоол гарчээ.
Хурлаар яригдсан асуудал болоод гарсан тогтоол ийм байтал АН-ын ЕНБДарга Л.Эрхэмбаяр гурван хүнийг дур мэдэн нэр зааж, дэмжигдсэн ганц хүнийхээ нэрийг хасч жиргэсэн нь санаатайнх уу санаандгүй мартаж санаж яваа хүний алдаа юу.
– See more at: http://www.unen.mn/content/53447.shtml#sthash.0cgOSZOC.dpuf