Ашигт малтмалын газраас өнгөрсөн даваа гарагт Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулсан ч серверийн алдаа гарсан шалтгаанаар бүртгэлийг зогсоож, 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцласан юм.
Тэгвэл тус газраас серверийн асуудлаа шалгаж өнөөдөр буюу баасан гаригт 11:00-11:05 цагийн хооронд таван минутын хугацаатай туршилтын журмаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулахаар болсон.
Гэвч дахин алдаа зааж нэвтрэх боломжгүй байна. Туршилтын бүртгэлд зөвхөн нэг л компани амжилттай бүргтгэгджээ. Гэвч тус компани нь 11:00 цагаас 43 секундын өмнө бүртгэгдсэн байна. Ингээд таван минутын туршилт амжилтгүй боллоо.
Тэгэхээр тус газраас энэ тал дээрээ дахин сайн ажиллах шаардлагатай болж байна.
Тус газраас өгсөн албан ёсны мэдээллээр Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл ирэх даваа гарагт болох юм.