Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 10. Ангараг гараг. Гар одтой, 1 цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлагаҮхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Болгоомжтой байх өдөр. Муу санаатнуудын элдэв арга явуулгаас сэрэмжил. Өөрийн сул талд бууж өгөх буюу бусдын нөлөөнд автсанаас болж өөрт сайн ханддаг хүмүүсийг та гомдоож магадгүй. Зөн совин, эрүүл саруул ухаандаа итгэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал таны стрессийг үлдэн хөөнө. Та сайхан зүүд зүүдэлж, тэр нь биелэх болно.
Үхэр (4/20-5/20)
Ажил хэргийн салбарт хүндхэн асуудлууд тулгарч, томоохон өөрчлөлтүүд гарах магадлалтай өдөр. Өөрийн хамтран зүтгэгчид болон түншүүдийн хараат байдалд орж болзошгүй. Төсөл төлөвлөгөөгөө биелүүлэх явцдаа танд тус болж, сайн санаж явсан хүмүүсийг бүү мартаарай. Өөрийн эрх чөлөө, давуу байдлаа хэтрүүлэн хэрэглэх гэсний хэрэггүй. Өнөөгийн байдал тань удаан биш зөвхөн хэсэг хугацааны туршид л сайн сайхнаар үргэлжлэх болохыг одод сануулж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Хүчтэй байх өдөр. Хэрвээ та тэсвэр тэвчээртэй байж ажилч хичээнгүй зангаа алдахгүй байж чадвал дарга удирдах албан тушаалтан, ивээн тэтгэгч, бизнесийн хамтрагчаасаа тусламж дэмжлэгийг авч чадна. Аливаа ажил хэргийг зориг гарган шийдэмгийгээр барьж аван эхлүүлбээс амжилт олох магадлал маш өндөр байна. Амьдралын эрч хүчээр дүүрэн байна. Эсрэг хүйсний хүнтэй танилцаж, ойр дотно харилцаа үүсгэхээс сэргийлээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Сансрын энергийн өөрчлөлт бүхий өдөр. Ажил хэргийн түншүүдтэй харилцахад хүндрэл үүсч магадгүй. Гэр ахуйн аар саар ажил танд яршиг удах бололтой. Гэнэтийн мэдээ хүлээн авна. Энэ нь ойр дотны хүнтэй харилцах харилцаанд нөлөөлж магадгүй. Улмаар таны нийгмийн байр суурь, албан тушаал үндсээрээ өөрчлөгдөх бололтой.
Арслан (7/23-8/22)
Оюутнууд эрдэмтэд, соёлын ажилтнуудыг амжилт хүлээж байна. Од эрхэс энэ ордныхны идэвхийг мэргэжлээ дээшлүүлэх талруу хандуулж байна. Мөрөөдлөө орой хэрэгжүүлэхээр хойш нь тавь. Таны оюун санааг шинэ төлөвлөгөө, сонирхолтой санаанууд эзэмдсэн байна. Гэвч ажил хэргийг хэзээ ч хийж амжина гэдгийг ойлгох хэрэгтэй. Найз нөхдийнхөө харилцааг эргэн харах шаардлага гарна.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Өнөөдөр танд ажил хэргийн ашигтай санал ирэх төлөвтэй. Энэ саналаас татгалзах хэрэггүй, яагаад гэвэл том ашиг орлого орж ирэх магадлалтай байна. Мэдээж, ирсэн бүх саналыг авч үзэж, өөрт тохирохыг сонгох хэрэгтэй. Одоогоор үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Энэ нь ажил хэргийн түншүүдэд ч хамаатай.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдрөөс эхлэн хүнд хэцүү хямралын үе эхэлж магадгүй байна. Ойр дотны хүмүүс болон ажил хэргийн туншүүдийн хүн чанарыг таних, тэдэнтэй харилцах харилцааг тодорхой болгох, бүх зүйлийг дүгнэж цэгнэх боломж гарч ирнэ. Ойр дотныхноос үзүүлэх хайр энэрлийг хэтрүүлэн ашиглаж, тэдний тэвчээрийг барах гэсний хэрэггүй. Өөрийгөө золиослох чадвар хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болох ба үүний үр дүнд бүгдээрээ сэтгэл хангалуун үлдэх бололтой. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай.
Хилэнц (10/23-11/21)
Гэр бүл болох, хайр сэтгэлийн асуудлаа шийдэх, бусадтай харьцахад таатай өдөр. Эмэгтэйчүүд өнөөдөр олны анхаарлын төвд орж чадна. Гэхдээ хэт этгээд авирлаж болохгүй, таныг буруугаар ойлгож мэднэ. Эрчүүд эрсдэлтэй алхам хийхээс болжгоомжил. Амьдрал ямар агуу зүйл болохыг та өнөөдөр ухаарах болно.
Нум (11/22-12/21)
Идэвхитэй үйл ажиллагаа явуулахад тохиромжтой өдөр. Өөрийн хүч, нөөц, боломжийг зөв хуваарилж, чиглэсэн зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой урагшла. Түргэдэж хөдлөхөөс болгоомжилж ийм нөхцөл байдлаас амархан гарах арга замыг хайж ол. Харин биеэ тоож, бусдыг шаардаж шахаж болохгүй. Ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Ялангуяа хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг сонсох, үе тэнгийн хүмүүстэй харилцах харилцаанд онцгой анхаарал хандуулаарай.
Матар (12/22-1/19)
Урлан бүтээх болон арилжаа наймааны салбарт уналттай байх нь. Гадны нөлөөлөл, худал хуурмаг мэдээ мэдээллээс болж мөнгө санхүүгийн хувьд алдагдал хүлээнэ. Өөрийн зөн совиндоо итгэж, түүнийгээ дагаарай. Ажил хэргийн хамтрагчтай тогтоох холбоо харилцаа, ойр дотны хүмүүстэй харилцах харилцаандаа эрс хатуу байдлыг гаргахгүй байх хэрэгтэй. Магадгүй та аливаад сэтгэлийн хөөрлөөр хандсанаар хэрүүл маргаан дэгдэж улмаар тэдэнтэй дипломат харилцаагаа бүрэн таслах хэмжээнд ч очиж мэдэх аюултай.
Хумх (1/20-2/18)
Идэвхигүй хүнд өдөр. Удирдлага болон хамт олонтойгоо хэл амаа ололцохгүй байх магадлалтай. Өөрийн үзэл бодлоо хамгаалын шургуу идэвхи чармайлттай ажиллахыг анхааруулж байна. Эсрэг хүсний хүнтэй тогтоох харилцаанд тааламжтай өдөр. Хувийн амьдралдаа амжилт олох үндэс нь уян хатан зан ба ая данг мэдэх явдал юм. Өөрөөр хэлбэл аливаа юманд зохицож сурах, эв дүйг олох нь таны өнөөдрийн төдийгүй ирээдүйн ажил амьдралд амжилт олохын эх суурь билээ.
Загас (2/19-3/20)
Ажил хэргийн шугамаар танилцаж, уулзахад тохиромжтой өдөр. Харин тэдний зүгээс тавих санал бүхнийг яаран хүлээн авах гэсний хэрэггүй, учир нь тэдгээрийн дийлэнх нь эцсийн дүндээ гарз хохирлыг авчирна. Хэдийгээр ажил таны хувьд дотроо шийдэх асуудал хэдий ч хааяа гэр бүлийнхэнтэйгээ ажлын талаар бяцхан зөвлөлдөж байх нь алсдаа эрсдэл дагуулахгүй байх магадлалтай байна.