Comment.mn

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдээр нэгэн дуулиан дэгдлээ. Энэ нь Монгол Улсын төрийн мэдээллийн сэтгүүл дээр Ерөнхийлөгчийн хориг тавьсан Өршөөлийн хуульд тавьсан хоригийн зарим хэсгийг хасч нийтэлсэн нь олон нийтийн цахим сүлжээнд байдаг хуульчдын хурц хараанаас мултарсангүй!

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн бодлогын зөвлөх Б.Энхбаяр, иргэн Б.Цогтгэрэл нар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж ийнхүү бичсэн байна.

” Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийсэн байна!

Шууд ингэж дүгнэх боломж байна!

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн тухай хуулийн 4, 5, 7, 9 -р зүйлүүдэд хориг тавьсан байдаг. Тэгвэл Монгол Улсын төрийн төв мэдээлэл, хууль эрх зүйн эх сурвалж, гарын авлага болох “Төрийн мэдээлэл” -д Ерөнхийлөгчийн хоригийг 4 болон 7 -р зүйлүүдийг нийтлэхдээ “Ерөнхийлөгч Хориг Тавьсан” гэж тэмдэглэсэн байна!

Гэтэл 5 болон 9 -р зүйлүүд өнөө бидний яриад шуугиад байгаа авилга, албан тушаалын хэргүүдийн өршөөлд хориг тавьсан Ерөнхийлөгчийн шийдвэр тэмдэглэгдээгүй үлджээ!

Энэ нь ач холбогдлоороо тухайн зүйл заалтуудад Ерөнхийлөгчийн хориг тэмдэглэгдээгүй тул шууд эрх чөлөөтэй болох бөгөөд Төрийн мэдээлэлд хэвлэгдсэн хуулийг Монгол Улс даяараа шууд дагаж мөрдөх ёстой байдаг. Мөн Ерөнхийлөгчийн хориг тэмдэглэгдээгүй нь Ерөнхийлөгч хориг тавиагүй гэж үзэж болж байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн хориг засварлагдсан, өөрчлөгдсөнд ч тооцож болох юм.

Ийнхүү Ерөнхийлөгч авилга албан тушаалын хэргүүдэд хориг тавиагүй гэж УИХ-ын Тамгын газар, Төрийн мэдээллийн зөвлөл үзэв бололтой!

Монгол Улсын төрийн байгууллагуудын дампуурал, хариуцлагагүй байдал цагаандаа гарч, иймэрхүү иш мухаргүй хардлага төрүүлсэн хөгийн хуйвалдаанууд зогсоо чөлөөгүй явсаар байна!

Өөрчлөх цаг хэдийнээ болжээ!!! ” хэмээн бичжээ.

Ерөнхийлөгчийн хориг. Улаанаар тодруулсан хэсгүүдийг анхааралтай уншина уу!

 

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

 

4-р зүйлд Ерөнхийлөгч хориг тавьсан гэдгийг хаалтан дотор бичиж тэмдэглэлихийсэн байгаа боловч 5-р зүйлд тависан Ерөнхийлөгчийн хоригийг тэмдэглээгүй орхижээ!

 

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

 

7-р зүйлд Ерөнхийлөгч хориг тавьсан гэдгийг хаалтан дотор бичиж тэмдэглэлихийсэн байгаа боловч 9-р зүйлд тависан Ерөнхийлөгчийн хоригийг тэмдэглээгүй орхижээ!

 

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

 

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

 

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

Эх сурвалж: tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.