Comment.mn

Н.Энхбаярын ялгүйд тооцогдох өршөөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавиагүй, гэхдээ…

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл Үзүүлэх тухай хуульд хэсэгчилэн хориг тавиад буй билээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 26 гишүүн уг хоригийг хүлээж авах нь бараг тодорхой аж.

Уг хуультай холбоотой олны хамгийн их анхаарч буй зүйлийн нэг нь  Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүйд тооцохтой холбоотой заалтад хориг тавьсан эсэх юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа :
“...хэвлэлийнхний бичээд байгаа Н.Энхбаярын ялгүйд тооцогдох өршөөл болон энэ төрлийн заалтад хориг тавихгүй.Тэгэхээр МАХН-ын даргын ялгүйд тооцогдох өршөөлд хамрагдах хэвээрээ үлдэнэ” гэжээ.

Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын 2012 онд ял сонссон хэрэг бүрмөсөн дуусах аж. Гэхдээ Ерөнхийлөгчийн Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хориг хэрэгжиж эхэлвэл Н.Энхбаярт өнгөрсөн оноос  шинээр үүсгэсэн хэрэг  үргэлжлүүлэн шалгагдах юм. Түүнийг одоо  МАХН-ын байрлаж буй төв  байрыг бусдаас залилж авсан хэргээр шалгаж буй билээ.
Э.Мягмардорж

http://www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.