Өчигдөр АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх уулзалт болсон. Уулзалтаар ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдсэн билээ. Үүний дараа “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, өөрийн бүлгээс Засгийн газарт ажиллуулах сайд нарынхаа нэрсийг эцсийн байдлаар тодорхой болгожээ.
Тус бүлэг Шадар сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус тус нэр дэвшүүлж, нэгдсэн тохиролцоонд хүрээд байна.