Comment.mn

Ээлжит бус чуулганы тов тодорхойгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 3-14-ний хооронд болж өнгөрсөн. Гэсэн ч уг хуралдаанаар баталсан Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьснаас гадна МАН-ын суудалтай Засгийн газрын зургаан сайдыг огцруулсан учраас дахин ээлжит бус чуулган зарлах шаардлага гарсаныг З.Энхболд мэдэгдсэн.

Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Одоогоор Засгийн газрын зургаан сайдыг шинээр томилох асуудлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөн мэдүүлээгүй байгаа учраас ээлжит бус чуулганы тов гараагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг сайдыг харсан байдалтайгаар ээлжит бус чуулганы тов хүлээгдэж байна гэж ойлгож болно. Ерөнхий сайд нараа оруулж ирэхгүй байгаа учраас УИХ-ын дарга хүлээсэн байдалтай байна” гэлээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.