Азербайжаны Габала хотноо зохион байгуулж байгаа буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц. Мөнхзул зургадугаар байр эзэлж “РИО-2016” олимпын эрхээ авсан талаар өмнө нь мэдээллэсэн.
Тэрбээр олимпын наадамд оролцох эрхээ өвөртлөн эх орондоо ирлээ.