Comment.mn

Бүтэлгүйтэлд бууж өгөөгүй, бөх зүрхтэй алдартнууд

Хэн нэг алдартны талаар бидний мэдэх зүйлс ихэвчлэн ямар амжилт гаргасан талаар байдаг. Харин түүний энэ оргилд хүрэхийн тулд хэрхэн тэмцэж зүтгэсэн талаар тийм ч сайн мэдэхгүй. Судлаад байсан чинь тэд биднээс арай илүү хичээл зүтгэл бас мөрөөдлийнхөө төлөө тэмцэх бөхөшгүй зоригоороо л ялгаатай юм шиг ээ.

1. Jim Carey 
Тэрээр хүнийг чадварлаг инээлгэж чаддаг инээдмийн киноны алдартай жүжигчин. Мөн түүнийг Маск, Тэнэг ба бүр Тэнэг, Эйс вэнтура кинонуудаар нь андахгүй хүнгүй болсон. Гэхдээ бид түүний энэхүү алдарт хүрэхийн тулд хэрхэн тэмцсэн талаар тийм ч сайн мэдэхгүй. Тэрээр орлого багатай энгийн л нэгэн гэр бүлд өссөн ба түүний аав ажилтай байхын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн байжээ. Гэр бүл нь тун ядуу байсан учраас тэрээр 15 настайдаа сургуулиа орхиж гэрийнхэндээ туслахын тулд цэвэрлэгч хийж байсан байна. Торонто дахь юүк юүк нэрт клубт анхныхаа хошин үзүүлбэрийг толилуулж байхдаа үзэгчидэд таалагдаагүйн улмаас тайзнаас хөөгдөж байсан удаатай. Хожим нь тэрээр “Хагассайны үдэш” шууд нэвтрүүлгийн шалгаруулалтанд ороод мөн л бүтэлгүйтэж байсан байна.
Ямартай ч бид түүнийг сүүлд ямар амжилтанд хүрсэн талаар мэднэ. Мөн тэрээр Опратай хийсэн ярилцлагадаа өөртөө 10 сая долларын чек бичээд 7 жилийн турш тийм хэмжээний бэлэн мөнгөтэй болтлоо түрийвчиндээ хадгалж яваад “Тэнэг ба бүр тэнэг” киноныхоо орлогоор хадгалсан чекээ ашигласан тухайгаа ярьжээ.

2. Katy Perry 
Кэти 1999 онд ахлах сургуульд орсон жилээ сургуулиа орхин урлагийн зам мөрөө эхлүүлсэн юм. Түүний эцэг эх нь христэд итгэгчид байсан бөгөөд сүмийн дуучнаас бүх зүйлийг эхлүүлжээ. 2001 онд тэрээр сүмийнхээ дуунуудаар Red hill Records – той хамтран анхныхаа цомгийг гаргасан боловч бүтэлгүйтэж 200-хан хувь борлогдсон байна. Энэ цомгийн дараагаар хамтарч ажиллаж байсан студи нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Үүний дараагаар тэрээр поп дууны төрлөөр хүчээ үзэхээр Лос Анжелос хотруу Найруулагч Glen Ballаrd-тай хамтарч ажиллахаар явсан байна. 2003 онд Island Def Jam- тай хамтарч ажиллахаар гэрээ хийсэн боловч цуцлагдаж 2004 онд Columbia Records-той хамран Матрикс гэх хамтлагийн дуучин болон төсөл эхэлсэн боловч 80%-тай байхад нь төслийг мөн л зогсоожээ.
3 удаагийн бүтэлгүйтлийн дараагаар тэрээр бууж өгөлгүй цааш үргэлжлүүлж олон төрлийн ажил эрхэлж байсан юм. Харин 2006 онд тэрээр шинээр байгуулагдсан Capitol Music Group-тэй хамтран ажиллаж эхлээд өөрийнхөө анхны хит “I Kissed A Girl” дуугаа гаргаснаар түүний нэр хүнд огцом өсч эхэлсэн. Үүнээс хойшхийг чи мэдэж байгаа биз дээ?

3. Oprah Winfrey
Түүний амьдрал өсвөр насандаа ээж болсон ядуу тарчиг амьдралтай бүсгүйн охин болж төрснөөр тун хэцүүхэн эхэлсэн юм. Амьдрал нь хүнд байгаад зогсохгүй 9 настайгаас нь эхлэн хамаатнууд, ээжийнх нь найзууд түүнд бэлгийн дарамт үзүүлдэг байсан байна. Тэрээр 14-хөн насандаа жирэмслэн, төрөөд удаагүй байхад нь хүү нь нас баржээ. Үүний дараа түүнийг аавтай нь хамт амьдруулахаар Тенесси муж-руу явуулжээ. Аав нь түүнд сурах нөхцөлийг нь хангаж өгсөнөөр тэрээр амжилттай суралцаад зогсохгүй Теннеси мужийн их сургуульд тэтгэлэгтэйээр суралцсан юм.
Хожим тэрээр телевизэд ажиллаж эхэлсэн ч байдал тийм ч амар байсангүй. Найруулагч нь түүнийг телевизэд тохирохгүй гэж үзэн халсан байна. Дараагаар нь тэрээр Балтиморт өөр сувагт ажиллаж эхлээд удаагүй байхдаа “Хүмүүс ярьж байна” хэмээх ток шоугаа эхлүүлсэн байна. 1983 онд тэрээр “Өглөөний Чикаго” нэрт ток шоуг хөтлөхийн тулд ахин Чикагод суурьшин хэдхэн сарын дотор энэхүү шоуны үнэлгээ маш өндөрт хүрснээр Опра Винфригийн шоу хэмээн нэрлэгдэж орон даяар цацагддаг болсон юм.

4. Jay-Z
Тэрээр анхандаа хөгжмийн хэмнэл мэдрэх, засах тал дээр маш авьяастай байсан гэдэг. Гэхдээ түүний хөгжмийн ертөнцийн гайхалтай амжилт ганц шөнийн дотор л бий болчихоогүй. Амжилтанд хүрэхийн тулд тэрээр цөөнгүй хэдэн саадтай тулгарсан билээ. Жишээлбэл 1995 онд хамтарч ажиллах студитэй гэрээ байгуулахын тулд цуцалтгүй хөөцөлдөж байсан ч нэг нь ч гарын үсэг зураагүй юм. Тиймээс тэр өөрийн Roc-a-fella Records нэртэй компаниа Damon Dash, Kareem Biggs нартай хамтарч үүсгэсэн юм. Олон саадтай тулгарсан ч өөрийн дуу бичлэгийн компанийг байгуулж өөрийн анхны цомгийг гаргахаар уйгагүй зүтгэжээ. Удалгүй тэрээр чухал гэрээ хийж Reasonable Doubt нэртэй цомгоо гаргасан билээ.

5. J.K.Rowling 
Тэр бол хамгийн тэмдэглүүштэй түүхтэй алдартнуудын нэг билээ. Олон хүмүүс түүнийг зөвхөн Харри Поттерийн зохиолч гэдгээр мэдэх байх. Харин түүнийг энэ амжилтанд хүрэхийн тулд юу туулсныг нь тэр бүр мэдэхгүй. 1990 онд Манчестраас Лондон орох замд нь Харри Поттерийн санаа анх төрж бүрнээрээ төсөөлөгдсөнөөр, бичиж эхэлсэн байна. Дараа жил нь түүний ээж 10 жилийн турш шаналгасан өвчнийхөө улмаас нас баржээ. 1992 онд Португал руу Англи хэл заахаар явж тэнд нөхөртэйгөө танилцаж охинтой болсон ч 1993 онд нөхрөөсөө салж Шотландын Эдинбүрг рүү эгчтэйгээ ойрхон байхаар нүүжээ. Тэр үед тэрээр цүнхэндээ Харри поттерын 3 бүлгийг авч явсан гэдэг. Өөрийгөө яг тэр мөчид бүтэлгүй нэгнээр төсөөлж байв. Ажилгүй, мөнгөгүй дээрээс нь эцэггүй хүүхэдтэй байсан болохоор аргагүй шүү дээ.
1995 12 хэвлэлийн газар Харри Поттерийг худалдаанд гаргахаас татгалзсан ч жилийн дараа нэгэн жижиг хэвлэлийн газар Харри Поттерыг хэвлэхийг зөвшөөрснөөр 1000 хувь хэвлэж 500 нь номын сангуудад тараагдсан байна. 1997, 1998 онуудад түүний зохиол шагналын хур буулгаж, түүнийг амжилтын замд хөтөлсөн юм. Одоо түүний ном 400 сая гаруй хувь борлогдож, Английн хамгийн амжилттай эмэгтэй зохиолчоор тодорчихоод байна.

6. Stephen King
Маш олон алдартай зохиол гаргаж, тэдгээрийнх нь ихэнхи нь кино болсон гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Ямартай ч түүний эхний зохиол Carrie хэвлэгдэхээсээ өмнө 30 удаа буцаагдсан аж. Өөрийн гар бичмэлүүдээ хаясан байхад нь эхнэр нь түүнийг сайн зохиолч гэдэгт итгэдэг байсан учраас хог дээрээс авч буцаан өгдөг байж.
Түүний бага нас ч тийм сайхан байгаагүй,хүүхэд насанд нь гэрийнхэн нь тоотой хэд л цугладаг байв. Мөн сүүлд тэрээр Англи хэлний багш байх үедээ орлогоо нэмэгдүүлэхийн тулд богино өгүүллэг бичиж сэтгүүлүүдэд зардаг байжээ. Одоо тэрээр 50 гаруй зохиолтой ба түүний бүтээлүүд дэлхий дахинаа 350 сая гаруй хувь борлогджээ. Хэрвээ тэр бууж өгсөн бол одоо ямаршуухан байх байсан нь төсөөлөхөд ч бэрх, ийм сайн зохиолчийн бүтээл тийм олон удаа буцаагдаж байсан гэдэг сонин юм шүү.

7. Bill Gates
Майкрософт үүсэхээс өмнө түүнд бизнесийн салбар дахь байр суурь гэхээр юм үнэндээ байгаагүй. Өнөө цагийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгдэх энэ хүн чинээлэг эцэг эхтэй биш ч тийм ч тартагтаа тулчихаагүй байлаа. Гэхдэ Билл гэрийнхэндээ найдаагүй юм. Бизнесийн тал дээр авьяастай байсан ч түүний эхний бизнес бүтэлгүйтсэн. Traf-O-Data нь Gates, Paul Gilbert, болон Paul Allen нарын түншлэл байсан юм. Тэдний бизнесийн санааны зорилго нь бүрэн боловсроогүй замын хөдөлгөөний мэдээллийг замын инженерүүдэд боловсруулж өгөх байсан юм.
Үүний үр дүнд компани нь бага ч гэсэн амжилтанд хүрсэн ч тэд мэдээлэл боловруулагч машинаа Сиатл хотын замын хөдөлгөөний ажилтанд танилцуулах гэж оролдох үед тэдний ажил нурсан юм. Гэвч энэ бизнес Билл болон хамтрагч Paul Allen нарт цаашдын томоохон амжилт болох майкрософтыг босгох замд хөтөлсөн ачтай.

8. Henry Ford
Хамгийн амжилттай ажиллаж байгаа автомашин үйлдвэрлэлийн компаний нэг болох Форд Моторсоор түүнийг дэлхий дахин мэдэх билээ. Харин бидний мэдэхгүй зүйл юу вэ гэвэл, Форд компаниа үүсгэж томоохон амжилтанд хүрэхээсээ өмнө 2 ч удаа бүтэлгүйтэж байсан юм.
Тэрээр бүтэлгүйтэлд бараг дассан нэгэн байлаа. Гэвч огт бууж өгсөнгүй. 1899 онд 36 настай байх үедээ William H. Murphy-тэй хамтран Detroit Automobile Company-ийг байгуулсан ч дампуурсан байна. Түүний 2 дахь оролдлого 1901 онд Henry Ford Company-г үүсгэсэн нь байлаа. Хожим тэрхүү компанийг Кадиллак автомашины үйлдвэрлэгч компани болгон өөрчилсөн юм. Ямартай ч түүний 3 дахь оролдлого нь Форд Моторс байв.
Тиймээс хэрвээ чи яг одоо бүтэлгүйтчихээд байгаа бол ард нь илүү том зүйл хүлээж байгаа гэдэгт итгээд битгий ухраарай.
Эх сурвалж: www.Goolingoo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.