Comment.mn

“Бантсан” дарга нарын балаг

Нийслэл хотын удирдлагууд  Арслантай гүүрэнд  “усан хөшиг”  нэртэй цоргоны гоожуур  шиг  зүйлийг  70 сая төгрөгөөр тавиулан сүр дуулиантай нээлт хийж, тууз хайчилсан нь  олны хэл аманд өртөж  элэг  доог болж, багагүй шүүмжлэл дагуулсан.   Олон нийт дургүйцээд эхлэсэн хойно нэгэнт хийсэн ажлаа улам боловсронгуй болгох нэрээр  “нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэрээр тэд ажиллаж байна. Эхлээд  тэд гүүрний ойр орчимыг засаж, чулуугаар хашиж янзлаад, дараа ус шахагч  мотороос  гүүр рүү чиглэсэн төмөр турбаныг  мөнгөн боронзоор боронздсон.

Одоо харин гүүрний орчимд иргэдийн амралт зугаалах талбай байгуулах нэрээр экскаватор оруулж, хөрсийг нь сэндийчин, тэртэй тэргүй амь тасрахдаа тулаад байсан  Сэлбэ голын урсацыг боож  байна. Энэ ажил хэдий хэмжээний өртөг, ямар үнэ хөлстэйгээр хийгдэж  байгааг хэн гэдэг даргын гараар дамжиж байгааг хэн ч таашгүй.

Ямартай олны нүдэнд өртөх олигтой ажил хийж чадаагүй дарга нар Солонгос улсыг дуурайн  усан хөшиг хийх гэсэн биш шавар шороотой усан гоожуур хийж олны элэг доог  болсон. Бас дээр нь  нэг жижиг шахуургатай мотор ажиллуулж, хэдэн турба холбож гагнаад 70 сая төгрөгийн зардал гаргасан гэсэн нь хэл ам дагуулсан.

Уг нь тэд ийм усан  гоожуурыг дан ганц арслантай  гүүрэн дээр биш  Зайсангийн гүүрэн болон бусад гүүрэн дээр барихаар төлөвлөж байсан юм билээ. Үүнийг нь олон нийт  эсэргүүцсэн  тул тэд  нэгэнт эхлэж барьсан “усан  хөшиг”-өө ийнхүү сайжруулах нэрээр улам баллаж эхлэлээ.

“Ичсэн хүн хүн ална” гэдэгчлэн  “бантсан дарга нар балаг тарьж”  дуусахгүй нь бололтой.

Эх сурвалж: Undesten.mn Д.Жансэнм

 

 

 

 

 

 

 

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.