Comment.mn

Картгүй зорчигч 1000 төгрөг төлнө

Ирэх есдүгээр сарын нэгнээс автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 500 төгрөг төлөхгүй, 1000 хүртэлх төгрөг авдаг байхаар шинэ зохицуулалт хийх гэж байгаа аж. Ирэх сараас карттай иргэд 500 төгрөгөөр, харин бэлэн мөнгөөр зорчигчид 1000 хүртэлх төгрөгөөр зорчдог болгохоор нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Тээврийн газрынхан хэлэлцэж байгаа юм.

Ингэснээр иргэдийн карт худалдан авах идэвх нэмэгдэж, нийтийн тээврийн шинэчлэлд хурдан хугацаанд шилжих ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээний давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор энэ сарын 15-наас эхлэн нийтийн тээврийн чиглэл маршрутыг өөрчилж сэлгэн суух бүртээ мөнгө төлж байгаа нь иргэдийг багагүй бухимдуулаад байна.

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.