Comment.mn

М.Энхболд Хөгжлийн банкнаас 10 тэрбум биш 12 мянган төгрөгний “зээлтэй”

f0c3a9216f20716c554ac6e49714e336Хэрэв хувьцаа эзэмшигч бүр тухайн хувьцааг эзэмшиж байгаа байгууллагынхаа үйл ажиллагаа явуулахаар авсан зээлийг бас хуваалцах учиртай бол УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Хөгжлийн банкнаас “зээлтэй” болж таарах нь.

Үнэхээр түүний 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Говь” гэдэг ХК-ний 10 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж бий. Энэ нь тухайн компанид 0,0014 хувийн хөрөнгө оруулсан гэсэн үг болохыг ч тусгасан байдаг.

Харин “Говь” ХК Хөгжлийн банкнаас төслийн зээл авсан юм байх. Үүнийг нь улстөржүүлж, заавал нөгөө хэзээ ч юм, яаж яваад ч юм монгол хүн юм болохоороо цэнхэр, ягаан тасалбараа өгөөд л “мартаж” орхисон /уг нь бол мартаагүй бололтой, ХОМ-доо тусгажээ/ 10 ширхэг хувьцаагаар нь “ороож” М.Энхболд гэдэг хүнтэй “нааж” орхих юм. Тоо бодож сураагүй хэрнээ “тонгорох”-доо гаршсан нэгний сүржин гарчигтай, даржин бичвэрийг мэдээллийн хэрэгслүүд хянах ч үгүй хуулаад тавьчих нь бас өрөвдөлтэй.

Тэрхүү тоонд муу сэтгүүлчийн бичсэн “Говь” ХК-ний авсан зээлд М.Энхболдын хамаарлыг тооцож үзье л дээ. “Говь” ХК 2015 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 7 сая 801 мянга 125 ширхэг энгийн хувьцаатай гэж Хөрөнгийн биржийн вэбсайтад мэдээлжээ. Мөн сайтад нэгж хувьцааны үнийг 6906,04 төгрөг гэсэн байна. Мөн энэ компанийн нийт өр төлбөрийг 59 тэрбум гэж мэдээлжээ. Хэрэв энэ компани Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөгийн төслийн зээл авсан бол түүнийг нь хувьцаа эзэмшигчдэд нь хуваавал 10 ширхэг хувьцаатай М.Энхболдод 12 мянга 818 төгрөг 66 мөнгөний зээл “оногдох” нь.

Хардах эрх нь бий ч гэлээ би л бичдэг гэсэн шиг барин тавин мэдээллээр уншигчдыг “хооллохчоо” аяддаг нэгний өмнөөс энэ салбарт ажиллаж байгаа бусад нь ичдэг боллоо. “Говь” ХК дээр очиж чадахгүй юмаа гэхэд утсаар “Танайх 10 тэрбумын зээл авсан уу, тэр зээлийг чинь танай нэр дээр М.Энхболд гэдэг хүн авсан юм уу?” гээд асууж сурвалжилсан сэтгүүлч гараагүй аж. Харин намайг энэ талаар лавлаж асуухад ресепшн нь санхүүгийнхээ хүмүүстэй холбож өгсөн. Тэд “Бид тодорхой зорилгоор зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн, Гэхдээ үүнд М.Энхболд гэдэг хүн ямар хамаатай юм бэ?” гэж асуултыг минь асуултаар хариулсан. Үнэхээр 8 сая шахам хувьцаагаа хаана, хэнд хэдэн ширхэг нь байдгийг өдөр бүр бүртгээд суудаггүй биз. Тэгвэл хэдийд нь ч үйлдвэрлэлээ явуулах билээ.

Гүтгэх зүйл заалтыг эрүүгийн хуулиас хасуулах гэж олон жил хөөцөлдөн үр шимийг нь үзэх гэж байгаа ч гэсэн ингэж гүтгүүлсээр, гүтгүүлэн гүтгүүлэн Монгол төр, түмний төлөө зүтгэсээр яваа М.Энхболд шиг хүмүүс хайран байна. Түүнийг яг л энэ гүтгэлэг шигээ газрын наймаатай холбон гүтгэж байсан. Нэг ч сэтгүүлч битгий хэл нэг ч хүн М.Энхболд гэдэг хүн газар зараад явж байхыг нүдээр үзээгүй хэрнээ, яг “Үүнийг ингэж зарсан” гээд нотлох баримт нэгийг ч гаргаж тавиагүй хэрнээ эрхэлж байсан ажлаар нь дайруулж “Тэр хотын дарга байсан л юм чинь тэгсэн л байж таараа” гэж гүтгэсэн.

Энэ удаагийн гүтгэлэг ч улс төрийн байдал тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед улс орон, ард олныг бодсон шийдвэр гаргаж хувь хүний нуруутай, тулхтай чанараараа улстөрийн акцуудыг олон түмнийг бужигнуулж үймүүлэлгүй, тайван зөөлөн өнгөрүүлж байгаа түүнийг оролдох гээд арга ядахдаа аль ч үед юм эзэмшсэн 10 –хан ширхэг хувьцаагаар нь “гөжиж” үзжээ л гэж харагдаж байна.

1439521594_141439521558_15

эх сурвалж:www.bolod.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.