Comment.mn

8%-ийн зээлтэй холбоотой бүх мэдээллийг эндээс

1. ХЭН ЭНЭ ЗЭЭЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?Энэ зээлийг авах хүмүүс дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх,
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууцны зээлд хамруулах журам”, “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Ажил болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
  • Өрхийн орлогын 45%-иас бага дүнгээр сарын зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх
  • Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн эсхүл урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн орон сууц барьцаалуулах боломжтой;

2. ЗЭЭЛ АВАХАД ЯМАР МАТЕРИАЛУУД БҮРДҮҮЛЭХ ВЭ?

Та байраа сонгочихоод дараах нийтлэг материалыг бүрдүүлэх бөгөөд нарийн мэдээлэл нь банк тус бүрээс хамаараад бага зэрэг өөрчлөгдөнө.Үүнд:

  • Зээлийн өргөдөл,
  • Цахим үнэмлэх, 1 хувь цээж зураг
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Орон сууц худалдах, худалдан авах гэрээ
  • Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ
  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан)
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Өрхийн болон Бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг /Банкны дансны хуулгууд/
  • Банкнаас шаардсан бусад баримт бичиг
  • Урьдчилгаа бүрдүүлсэн баримт (Дэлгэрэнгүй …)

3. 8 ХУВИЙН ЗЭЭЛ АВАХАД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРДАГ ВЭ?

Зээл бүтсэний дараа хаана дахин мөнгө хэрэгтэй болох вэ?

  1. Зээлийн гэрээг нотариатоор батлуулах
  2. Харьяа аймаг, дүүргийнхээ ЭХЭУБА /Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албан/-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх
  3. Зээлийн үйлчилгээний хураамж
  4. Орон сууцны даатгал
  5. Бусад жижиг зардал (дэлгэрэнгүй …)

4. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ОРОНД БАЙР БАРЬЦААЛЖ БОЛДОГ ГЭХ ЮМ. ЭНЭ ҮНЭН ҮҮ?

ЗГ-ын 8%-ийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрөөр олгох зээлийн 30%-ийн урьдчилгааг бэлэн мөнгөөр төлөх эсвэл урьдчилгааны оронд өөрийн өмчлөлийн байр барьцаална гэж хатуу тогтоосон байдаг. (дэлгэрэнгүй …)

5. БИ ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛ АВЧ ЧАДАХ ВЭ?

Банк танд олгох зээлийн хэмжээг тооцохдоо танай өрхийн сарын орлого болон одоо авсан байгаа зээлээс хамааруулан урдчилсан байдлаар тооцдог. Бид энэ удаад танай сарын орлогоос хамааран таны авч чадах зээлийн хэмжээг тооцсон хялбар хүснэгтийг үзүүлэв. (дэлгэрэнгүй …)

6. НАДАД ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛ ОЛДОХ БОЛОМЖТОЙГ БИ ӨӨРӨӨ ТООЦООЛЖ БОЛОХ УУ?

Банкууд танд олгох зээлийн хэмжээг тооцохдоо танай өрхийн нийт орлогын 45%-иар зээл төлөх боломжтой гэж үзэж хэмжээгээ тогтоодог. Хэрэв та өөр зээлтэй бол энэ боломжит дүнгээс сар бүр тухайн зээлэнд төлж буй дүнг хасаад таны орон сууцны зээлд төлөх боломжтой сарын төлбөрийг тооцдог. Үүн дээрээ үндэслэн танд нийтдээ хэдэн төгрөг олгохоо тооцдог. Тухайлбал таны гар дээр авдаг цалин 1,200,000 төгрөг гэж үзвэл үүний 45% нь 540,000 төгрөг болно. Та хэрэв өөр зээлгүй бол таныг сард 540,000 төгрөг төлж чадна гэж үзээд, танд 65,0 орчим сая төгрөг оногдоно гэж тооцох болно. (дэлгэрэнгүй …)

7. ЦАЛИН БОЛОН БУСАД ОРЛОГОО БАНКИНД ХЭРХЭН НОТЛОХ ВЭ?

Хэрэв Та цалинтай ажилладаг бол:

  • Цалингаа аль болох дансаар дамжуулан авахыг хичээх. Зарим байгууллага цалингаа бэлнээр тавих эрмэлзлэлтэй байдаг
  • Хөдөлмөрийн гэрээнд цалингаа зөвөөр нь бичүүлэх. Зарим байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй.
  • НДШ-ээ аль болох бүх цалингаасаа тооцож төлөх. Зарим байгууллага жинхэнэ цалингаас бага дүнгээс тооцож, нийгмийн даатгал төлөхийг хичээдэг.

Хэрэв Та бизнес хийдэг бол:

  • Өдрийн орлогоо аль болох банкны данс хийхийг хичээх
  • Өөрийн дэвтэрт /хар дэвтэр/ орсон орлого, гаргасан зарлагаа бичиж хэвших
  • Татвар төлсөн баримт, түрээс, цахилгаан, дулааны төлбөр төлсөн баримт, түрээсийн болон бусад гэрээ, бараа хүлээн авсан падаан, хил гаалиар орж гарсан бичиг зэрэг бизнестэй холбоотой баримтуудыг хадгалан цуглуулж байх (дэлгэрэнгүй …)

8. 8% ЗЭЭЛИЙН САР БҮР ТӨЛӨХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Хялбаршуулсан хүснэгтийг энд дарж үзнэ үү. (дэлгэрэнгүй …)

9. 8% ЗЭЭЛЭЭ УРЬДЧИЛЖ ТӨЛБӨЛ АШИГТАЙ ЮУ?

Жишээ болгож, 50 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаагаар авсан хүн сард төлдөг мөнгөн дээрээ тогтмол 20,000-200,000 төгрөг нэмж хийгээд байвал хэдий хугацааны дараа зээл дуусахыг болон нийт хэдэн төгрөгний хүү хэмнэж болохыг хүснэгтээр харуулав. (дэлгэрэнгүй …)

10. ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ ҮҮ? ХАДГАЛАМЖИНД ХУРИМТЛУУЛАХ УУ?

Энэ жишээтэй нийтлэлийн дараагаар уншигчдын ирүүлж буй санал сэтгэгдэлийн дотор өндөр хүүтэй хадгаламж хэлбэрээр банкинд байршуулбал илүү богино хугацаанд төлж болохыг мэргэн уншигчид маань тодруулан гаргаж ирсэнийг бид тооцоолон та бүхэнд энэ удаад хүргэж байна. (дэлгэрэнгүй …)

11. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОРЛУУЛСНЫ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?

Худалдагч талын орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийн тулд худалдагч тал үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогоос татварын хуулийн дагуу буюу орон сууцыг худалдаж буй үнийн дүнгийн 2%-иар татварт төлнө. Үүнийг тооцоход таны худалдан авч байгаа байрны үнэлгээ 90,000,000 байхад 2% нь 1,800,000 төгрөг байна. Тэр төлсөн татварын үнийн дүнгээр та цалингийн орлоготой, нийгмийн даатгалтай учраас орон сууц худалдан авсныхаа төлөө эргүүлээд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой (дэлгэрэнгүй …)

12. ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

13. УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛД ЗААВАЛ ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧ ШААРДАХ УУ?

Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч шаардана. Банк хамтран зээлдэгчид үндсэн зээлдэгчтэй адил шаардлагыг тавина. Хамтран зээлдэгч нь тогтсон мөнгөн орлоготой, зээлийг төлөх чадвартай байна. Хамтран зээлдэгчээр эхнэр эсвэл нөхөр байх бөгөөд байхгүй тохиолдолд таны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү байвал сайн (дэлгэрэнгүй …)

14. ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ЗОГССОН УУ? ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ “МӨНХ” ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?

Үнэхээр орон сууцны зээл мөнх үргэлжлэх үү? Бидний аваад байгаа зээлийн мөнгө хаанаас, ямар булгаас ундран гараад байна вэ? Мэдээж агаараас хоосноос гараагүй байх. Бид зээлээр мөнгө авч байгаа бол тэр мөнгийг хэн нэгэн өгч байж таарна. (дэлгэрэнгүй …)

15. “МУУ ЗЭЭЛТЭЙ” ГЭСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АРИЛГУУЛАХ ВЭ?

Амьдрал баян тул ямар ч асуудал тулгарч болно. Харин нэгэнт чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн бол яах вэ?

Танд зөвлөхөд, уг зээлийг бүрэн төлж дуусгахаасаа өмнө тухайн үеийн байдлаар төлөх ёстой дүнгүүдээ төлчихөөд зээл олгосон банкиндаа хүсэлт гаргах хэрэгтэй юм. Зээл төлөхөд гарсан хүндрэлээ тусгаад, одоо үлдсэн зээлийг цаашид хэвийн төлөх боломжтойгоо бичээд хүсэлтээ гаргана. Хэрэв банк таны хүсэлтийг хүлээн аваад танд олгосон зээлийг “Чанаргүй” ангиллаас хассан тохиолдолд мэдээллийг Монголбанк руу явуулж “Зээлийн мэдээллийн сан”-д таны зээлийн талаарх мэдээлэлд зохих өөрчлөлтийг оруулдаг. (дэлгэрэнгүй …)

16. 8% ЗЭЭЛЭЭ УРЬДЧИЛЖ ТӨЛЖ БОЛОХ УУ?

Хүн бүхэн л зээлээ бушуухан төлж дуусгаж, хүүний дарамтнаас салахыг хичээдэг. Иймээс энэ асуулт уншигчдаас байнга ирэх боллоо.

Тиймээс бид орон сууцны зээлийг урьдчилан төлж болдог эсэхийг судалж үзлээ.

Монголын ипотекийн корпорациас хэрэгжүүлж буй Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөлийн 1.5-д “Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх” гэж заасан байдаг. Иргэд ямар ч байсан авсан зээлээ урьдчилж төлөх боломжтой байхаар банкууд зохицуулалт хийх ёстой гэдэг нь харагдаж байна.

Харин банкууд урьдчилж төлөх тал дээр хэрхэн хандаж байгааг Голомт болон ХасБанкны хувьд судаллаа. (дэлгэрэнгүй …)

17. ЗЭЭЛЭЭ ХУРДАН ДУУСГАЖ, БАГА ХҮҮ ТӨЛӨХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ?

8 хувийн зээл нь хүү багатай, хугацаа урт тул хүмүүсийн сард төлж буй зээлийн дүн харьцангуй бага байдаг.

Гэвч 20 жилийн турш зээлтэй байгаад байхыг хүсдэг хүн төдийлэн их биш.

Харин ч эсрэгээрээ хүмүүс зээлээ урьдчилж төлбөл хэдий хэмжээний хүү хэмнэж, хэдэн жилийн дотор зээл нь төлөгдөж дуусахыг маш их асууж байна. (дэлгэрэнгүй …)

18. ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

1.3 Урьдчилгаа төлбөр нь 30 хувиас доошгүй, ЗҮХ нь 70 хувиас дээшгүй байх;

1.4 ӨОХ нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх; (дэлгэрэнгүй …)

Эх сурвалж: mongo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.