Сүүлийн жилүүдэд хүн болгон эрүүл мэнд, бие бялдартаа анхаарч бодибилдингээр хичээллэх болсон билээ. Эдгээр залуусын үлгэр дуурайлал болсон нэгэн бол яахын аргагүй 2011 оны Монголын мисс, мистер шалгаруулах тэмцээнээс “Модель мисс” өргөмжлөл хүртсэн Г.Солонго гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ. Тэрээр өдгөө 40 нас хүрэх гэж байгаа ч 25 -тай юм шиг л харагддаг нь түүний энэ их хөдөлмөр зүтгэлийн үр шим биз ээ.
Тэгвэл түүний өөр нэгэн сонирхол нь зураг зурах гэнэ шүү. Энэхүү хоббигоо ганцхан сонирхол талаас нь бус мэргэжлийн үүднэээс хөгжүүлсээр өдгөө хэнээс ч дутхааргүй зурчихдаг болсон гэнэ. Тэрээр өөрийн зурсан зургаа 3 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Энэ тухай хэлэхдээ: “Намайг тамирчин бас зураач гэдгийг мэдэх байх. Энэ миний саяхан зурсан зураг. 100*57 хэмжээтэй, үнэ 3 сая. Миний бүтээл ахин давтагдашгүй. Зургийг минь худалдан авъя гэвэл надтай холбогдоорой” хэмээснийг “Mobile news” буландаа онцолж байна.