Чухам л МАН-ыг засагт хамтрах үеэсээ төрийн халаа сэлгээг хайр найргүй хийж төрсөн хүүхдээсээ эхлээд төрөл саданг төрийн албаар дүүргэсэн гээд байсан АН-ынхан, тэр дундаа “гурван давхар дээлтэй” С.Эрдэнэ сайд халаа сэлгээ гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Уг нь бол тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд сэтэртэй. Гэвч МАН-ын зургаан сайд засгаас гарснаар түүнд “дахиад нэг дээл” ногдсон. Тэр нь С.Чинзоригийн толгойлж асан Хөдөлмөрийн яам. С.Чинзориг Хөдөлмөрийн яамыг удирдах хугацаандаа “үүрэг гүйцэтгэгч” тодотголтой албан хаагчдыг хуулийн дагуу төрийн албан хаагчийн шалгалтад хамруулж тэнцсэн хүмүүсийг төрийн албанд авсан нь АН-ынхны амны “зугаа” болсон. Гэтэл хууль журмынх нь дагуу төрийн албан хаагчийн шалгалтад тэнцээд мэргэжлийнхээ дагуу ажиллаж яваа хүмүүсийг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ юу ч болоогүй юм шиг халж эхлээд байна. Уг нь эр хүний ноён нуруу, улс төрчийн зангаргаар бол “шинэ сайд нь ирээд учраа олно биз” гээд орхичихож болмоор. Гэвч түүнд тийм төлөвшил байхгүй бололтой. Харин ч хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж байгаа юм шиг төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна.
С.НЭМЭХ