Сайн байна уу? монгол ахан дүүс минь. Та бүхний минь сайхан сэтгэлийн тус дэм бидэнд хэрэгтэй боллоо.
Миний хүү Ц.Тэмүүлэн одоо 5 настай, 2015 оны 6 сарын 15ны өдөр Буряд улсын Улан-Үдэ хотод аяллаар очоод байрны 2 давхарт гуйлга гуйж буй хүнд тортой идэх юм өгөх гэж байгаад торондоо дийлдээд унаж бэртсэн юм.
Эмнэлэгт хүргэгдээд шинжилгээний хариугаар баруун нүдний мөгөөрс хугаралтай, бөөр дэлүү, хэвлийн хөндийн битүү гэмтэлтэй, аарцаг нуруу хугарсан гэж гараад энэ байдалтайгаар сэхээнд 7 хоноод ухаан орж, 07 сарын 02-ны өдөр эмнэлэгээс битүү гэмтэлтэй гарсан боловч 07 сарын 06-ны өдөр тархины харвалт өгч тархины хагалгаанд орсон боловч одоогийн байдлаар хагас ухаантай, мэдрэл дутуу саажилтын байдалтай байгаа билээ.
Бид бүхэн эмчилгээний зардалын боломжгүйгээс болоод гадуур байгаа юм. Монголдоо ирье гэхээр хөдөлгөж болохгүй ,замын ая даахгүйн улмаас нэн даруй энд нь дахин хагалгаанд оруулах шаардлагатай байна. Тиймээс сайхан сэтгэлт ард түмэн минь хандивын гараа сунгаж хайртай үрийг минь авраач! мөнгөн тусламж үзүүлж чадахгүй ч гэсэн та цааш нь шэйр хийж түгээж өгнө үү? Таны шэйр лайк бүхэн миний хүүд тусламж болно.
Хандивын данс: Хаан банк – 5003952520
Голомт банк: 1605107686
Хүлээн авагч: Тэмүүлэн Цэцэгсайхан