Comment.mn

Талийгч охиныг авч явсан такси камерийн бичлэгт үлджээ

Үндэсний их баяр наадмын үеэр буюу энэ сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж ирэлгүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар нас барсан байсныг нь ар гэрийхэн нь тогтоосон юм.

Эл хэргийн талаар гэрчүүд “Охин галт тэрэгний урдуур гэнэт гарч ирсэн. Хэн нэгэн түлхээгүй. Ганцаараа явж байсан. Галт тэрэг дуут дохиогоо хангинуулсан ч охин гэнэт галт тэрэгний урдууд орсон” хэмээн мэдүүлжээ.

 Иймд ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулж буй. Харин мөрдөн байцаалтын явцад галт тэрэгний жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, зогсох боломжтой байсан үгүй нь шинжилж байгаа юм байна.

Түүнчлэн талийгч охины хэрэгт холбогдуулан, хамгийн сүүлд суусан гэх хар бараан өнгийн таксины жолоочийг эрэн сурвалжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр талийгч охин таксинд суурдаа нэг залуутай хамт суусан нь камерт маш бүдэг бичигдэн үлдсэн талаар мэдээлсэн бөгөөд хар бараан өнгийн аксио юм уу тоёота алион маркийн машинд суусан гэх.

Тиймээс цагдаагийн байгууллагаас Авто тээврийн үндэсний төвтэй хамтран судалгаа явуулж, энэ төрлийн 262 автомашинд хяналт шалгалт явуулж эхэлжээ.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.