Comment.mn

БНСУ-д амиа алдсан монгол залуусын цогцсыг авчирна

БНСУ-д амиа алдсан монгол залуусын цогцсыг авчирна

Монгол улсын иргэн 30-н настай А болон 38-н настай Б нар энэ сарын 4-ны өдрийн өглөө 08.30 цагийн орчим Солонгос улсын Кангванду аймгийн Жүнчон хот дахь нэгэн гүүрэн дээр засварын ажил хийж байгаад голын усанд унаж амь насаа алдсан. Тэдгээр залуус нь өргөгч кранаас бэхлэгдсэн тавцан дээр зогсон гүүрийн гадна талын засврын ажлыг хийж байсан ба энэ үед тавцанг бэхэлсэн олс тасарч, тэд 10 метр өндрөөс гол руу унасан байдаг. Монгол залуусыг аврах ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн ч аварч чадаагүй. Тэгвэл тэдний цогцсыг энэ долоо хоногт эх оронд нь авчрахаар болжээ. Талийгаачийн нэгнийх нь гэрийнхэнтэй холбогдож, БНСУ-ыг зориод байгаа юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.