Comment.mn

Галт зэвсгийн тухай хуулийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2015.08.07/ нэгдсэн хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шинэчлэн найруулсан Галт зэвсгийн тухай хууль, уг хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.