Үүнийг нь ч мэдэрсэн бололтой З.Энхболд ээлжит бус чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Ч.Сайханбилэг зургаан сайдаа огцруулах асуудлыг өргөн барих бололтой. Үндсэндээ ҮЗХ Ч.Сайханбилэгийн сүүлчийн найдвар байсан гэж үзвэл энэ нь эхлэхээсээ өмнө талаар болчихлоо гэж хэлж болохоор байна.
Ямартай ч ээлжит бус чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаагаа дуулгасан. Тиймээс ажиглагчид Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын үзэглэсэн АН, МАХН-ын нууц гэрээний хувилбар өршөөлийн хууль. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр шүүхэд дуудагдаад байгаа Л.Гансүх нар цагаадаж, МАН-ын эсрэг МАХН гэсэн прогноз хийгдэнэ гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. Тэгэхээр үндсэндээ хэдийнэ цаагуураа тохирчихсон асуудалд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэчнээн шаардлага хүргүүлээд амжилт олохгүй бололтой.
Г.НАРАН