Comment.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэхээр болжээ

 

2011 онд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “баруун гар”, туслах, зөвлөх нь болох н.Зоригтбаатарын үүсгэн байгуулсан Хөдөлмөрийн Үндэсний Намд 2015 оны эхээр барууны орнуудад дээд боловсрол эзэмшсэн Т.Бат-Оргил, С.Боргил, Н.Одонгуа, Б.Найдалаа нарын залуус нэгдэн орж, үйл ажиллагаа явуулах болсон билээ.
Тус нам хэдийгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхлээд хагас жил орчим л болж байгаа ч  бусад парламентад суудалгүй намууд бүү хэл УИХ-д суудалтай ИЗНН, МҮАН-ыг хэдийн ардаа орхиж, МАХН-тай эн тэнцүү шахам өндөр рейтингтэй улс төрийн хүчин  болоод байна.
Тус намыг анх байгуулагдсан үеэс л С.Ганбаатарын нам, Ц.Элбэгдоржийн нам гэхчилэн олон нийт таамаглаж байсан билээ. Энэ нь ч оргүй биш байсан нь илэрч байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ирэх долоо хоног буюу энэ 8 дугаар сард багтаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэж буйгаа албан ёсоор зарлах гэж буй аж.
Тэр бүү хэл тус нам Засгийн газарт хамтарч, Хөдөлмөрийн сайдаар  тус намд шинэхэн элссэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажиллахаар тохиролцоонд бараг хүрч буй гэнэ. УИХ-ын гишүүн, МҮАН-ын гишүүн Г.Уянга мөн тус намд элсэж магадгүй байгаа ажээ. Ийнхүү Монголын улс төрийн хамгийн хүчин маш богино хугацаанд бэхжиж, рейтинг нь дээшлэхийн сацуу Засгийн газрыг хамтран бүрдүүлж ч магадгүй болоод байна.
П.Энхмандах 
Эх сурвалж   http://sonin.mn                              

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.