Нээлтээ хийсэн өдрөөс хойш нийслэлчүүд автобусны кондукторт мөнгө төлөн зорчиж байсан бол өнөөдрөөс эхлэн бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж эсвэл цахим картаа уншуулан зорчих юм байна.
Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулсан бөгөөд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллана. Кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл ажиглагчаар ажиллана. Ингэхдээ гарч буй хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь ажиглан, дараа дараагийн асуудлуудаа шийдвэрлэх байдлаар явах юм байна.