Comment.mn

Оюутнуудад сургалтын төлбөрийн хүүгүй зээл олгоно

 

Ирэх хичээлийн жилд дотоодын их, дээд сургуулийн I, III курст элсэн орох оюутнуудад Япон улсын “Мабучи” сангаас тэтгэлэг олгохоор болжээ.

Тэтгэлгийг сургалтын төлбөрийн хүүгүй зээл хэлбэрээр өгөх бөгөөд хэмжээ нь 1500 ам.доллар байх юм.Энэ нь сурлага сайн, сурах эрмэлзэлтэй боловч санхүүгийн боломжгүйн улмаас мэргэжил эзэмшиж чадахгүйд хүрээд байгаа оюутныг дэмжих зорилготой аж.

Болзлыг хангасан оюутныг суралцах хугацаанд дээрх тэтгэлгийг олгоно. Гэхдээ сургуулиа төгсөөд ажилд орсны дараа хоёр дахь жилээсээ буцааж төлөх журамтай.

Гэр бүлдээ санхүүгийн дарамт учруулахгүйгээр их, дээд сургуульд суралцаж, төгссөн хойноо эргүүлж төлөх боломжийг хангаж өгдгөөрөө энэхүү тэтгэлэг ач холбогдолтой юм.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.