Энэ сарын 24-нд буюу ирэх Баасан гарагт залуусын оролцох дуртай “Silence White” болон “Touch Me” шоу нэг өдөр зэрэг болох гэж буй.
Учир нь “Silence White” нь наадмын үеэр болох байсан ч хотын ихэнх залуус Хөвсгөл явж хүн цөөн байсан тул хойшилсон гэх. Гэвч “борооноос боллоо” гэх тайлбар хийж, улмаар “Touch me” шоутай давхцсан нь олон залуусыг эргэлзэхэд хүргэж байгаа нь нууц биш. Задгай талбайд болох цагаан хувцастны тус шоу бороог хүсээгүй ч мөн энэ өдөр нийслэлд бороо орно гэж УЦУОШГ-аас мэдээлж байна.
Тэгэхээр цаг агаарын нөлөөллийг тооцоолон гадна болон дотор талбайн алийг ч сонгох боломж олгосон “Тоuch me” шоуг илүү олон залуус сонгож мэдэх юм. Бас санхүүгийн хямралтай энэ үед сэргэлэн загнаж “Touch Me” нэгийн үнээр 2-4 хүн орох боломж олгосон нь “Silence White” шоунд хүчтэй цохилт болсон нь дамжиггүй.
Ямартай ч энэ өдөр зуны хамгийн том хоёр задгай шоу зэрэг болно гэх сургаар их хотын доргио залуус дэнж хотойтол бүжиглэхдээ бэлдэцгээж байна.
Дашрамд дурдахад, Silence-д очиж ханиад томуу хүрч, Touch me-д очиж битүү саунд хатгаа авах магадлалтай тул үдэшлэгний хувцас болон эрүүл мэнддээ анхаарахыг танд зөвлөхөд илүүдэхгүй болов уу. Мөн олны хөл дагаж урт гартнууд ажлаа эхэлдэг тул сонор сэрэмжтэй байхыг ч сануулъя.
Эх сурвалж: www.dorgio.mn