Улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 09-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж Ганц худаг руу ачсан юм.
Энэ шийдвэрийг хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн.Тухайлбал Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж БЗД дэх эрүүгийн нэгдүгээр шүүх прокурорт дээрх шийдвэрийг эргэн харж сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг хүсч албан шаардлага хүргүүлээд байсан юм. Харин өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл МСНЭ-ийн шаардлагыг хүлээн авч танилцан албан хариуг өглөө.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хариуд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцлийг хангуулах шүүх хуралдааны мэдээлэл,видео бичлэгийг гаргуулан авах танай хүсэлт шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар мэдэгдсэн” тухай дурджээ.
Эх сурвалж: www.dorgio.mn