Үндэсний их баяр наадам болон аймаг, сумдын ойн наадам, бүх түвшиний хурдан морины уралдаан, түүний бэлтгэл сунгааны үед хурдан морины хүүхдийг бэртэж гэмтэхэд даатгалын хамгаалалт үйлчлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлэх, даатгалын зуучлалын үйлчилгээг хүргэх зорилгоор Төрийн банкнаас “Хурдан морины Хүлэгч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулах аян”-ыг 2015 оны 7-р сарын 1-нээс 08-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.
Сүүлийн жилүүдэд төрийн болон төрийн бус байгууллагуудаас хүүхдийн эрхийг хамгаалах, хурдан морины хүүхдийг уралдааны үед үүсч болзошгүй бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд Төрийн банкнаас энэхүү үйл хэргийг дэмжиж, Монгол орны өнцөг булан бүрт байрлах 540 салбар нэгжээрээ дамжуулан, хурдан морь унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах, даатгалын талаар уяачид болон наадамчин олонд мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулж, “Хурдан морины Хүлэгч хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгоод байна.
Хурдан морь унаач хүүхдийн даатгалын үнэлгээ нь 10 хүртэл насны хүүхэд 5,0-10,0 сая төгрөг, 10-аас дээш насны хүүхэд 3,0-10,0 сая төгрөг байх ба даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаанд хурдан морь унаж байх үедээ болон бусад үеийн гэнэтийн ослын даатгалын хамгаалалт авах боломжтой юм.
Та Хурдан морины Хүлэгч хүүхдийн даатгалын үйлчилгээг Төрийн банкны Улаанбаатар хот болон бүх аймаг сумдад байрлах 540 салбар нэгжээр дамжуулан аваарай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрт ойрхон Төрийн банкны салбар болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас лавлан авна уу.
Эх сурвалж: www.dorgio.mn