Comment.mn

Нийслэл хот үерт урсахад бэлэн байна


/Гэрэл зургийг www.PMA.mn-ээс ашиглав/

Баяр наадмын өдрүүдээс эхлэн хур бороо орсон. Өдөржин, шөнөжин зогсохгүй орохгүй байгаа ч өдөрт 10 минут үргэлжилсэн усархаг борооны улмаас өчигдөр Нийслэл хотод төв гэлтгүй зам талбайн усанд автаж үер буулаа. 

Хотын төв хэсэг, багшийн дээд, хөдөө аж ахуйн буудал, Чингис зочид буудлаас уруудах зам, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллын арын зам, Бөмбөгөр худалдааны төвийн зам, Гандангийн зам зэрэг олон газрын зам талбай үерт автсан юм.

 

Үүнээс харахад манай улсын авто замыг инженерийн төгс шийдлээр бариагүй нь харагдаж байгаа гэдгийг онцлон хэлэхэд буруутахгүй байх. Уг нь зам зайлуулах хоолой бий. Гэхдээ цөөн тооны 700 гаруй километр замын  зөвхөн 13 хувьд нь тус хоолой байдаг аж. Усанд автсан төв замын 27 хувь нь ус зайлуулах хоолойтой. Хөдөө орон нутагт мэдээж ус зайлуулах хоолой байхгүй хэдхэн хоногийн өмнө бас л үер буусан.

 

 

Аадар борооны улмаас Монгол ус далайд гарцтай боллоо хэмээн сошиаль ертөнцөд хошигнож өөрсийгөө муу талыг сайнаар ярьж байгаа нь сайшаалтай ч үнэхээр Хот нь усанд урсвал юун маазрах болоод байна шүү Хотын дарга минь. Таныг хүртэл Ерөнхийлөгчтэй нь хамт “Үер” цуврал кинонд тоглуулаад амжиж.

 

 

“Улаанбаатар хотын ус зайлуулах шугамын нэгдсэн хоолой зөвхөн нэг тийшээ буюу Хархорин захын хажууд байрлах усан насосын станц руу чиглэдэг. Эргээд энэ нь хүчтэй бороо орсон үед хотын төв замын ус зайлуулах хоолойнууд ачаалалаа даахгүй зам усанд автаж байна. Бороо зогсоод 20-30 минутын дараа замын ус бүрэн зайлуулах хоолойгоор урсчихдаг. Нарны замын ус зайлуулах хоолойн тухайд шууд Хархорин дахь усан насосын станц руу холбогдсон нэг шугамтай. Товчхондоо тус замын бохир ус ямар ч ачаалалгүйгээр станцад хүрдэг. Харин бусад төв хэсгийн ус зайлуулах хоолойнууд бүгд 20-30 жил болсон ашиглалтаас гарсан” гэдгийг нийслэлийн Захирагчийн ажлын албан инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Балдандорж тайлбар өгөв.

Нийслэл хотын хүн амаа нэмэгднэ нь гэж тооцоолоогүй улмаас 700 мянган хүн амтай төлөвлөн Хотынхоо инженерийн байгууламжаа байгуулсан гэдэг.  Гэвч хөрөнгө оруулалт байхгүй нь улмаас ийнхүү хуучин зураг төслийнхөө дагуу баригдсан ус зайлууулах хоолойн ачаалалаа дийлэхгүй байгаа нь энэ аж.

Өчигдрийн бороо 1 цаг  үргэжилсэн бол хэдийнээ үерт урсахад бэлэн байгаа нь харагдаж Нийслэлчүүдийг айдаст автууллаа. Одоогоос 50 жилийн өмнөх үер болох вий дээ. Муу ёрлож байгаа бус тийм магадлал тун өндөр байгааг ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс сэрэмжлүүлэх болсон.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.