Comment.mn

Хүүхдийн тэтгэмж өгдөггүй эцэг нэр зүүсэн хариуцлагагүй “сүг”-үүд олширч байна


Сүүлийн үед шүүхээр шийдэгдэж байгаа иргэний хэргийн дийлэнх нь буюу 70 орчим хувь нь гэр бүл цуцлалт эзэлж  байгаа. Энэ нь Монгол улсын  шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн  10-15 орчим хувийг эзэлдэг байна.

Сална гэж бодолгүй, гэгээн ирээдүйг мөрөөдөж гэр бүл болсон  залуусын  хувьд  нийгмийн шалтгаан болон   хууль эрх зүйн ойлгомжгүй байдлаас  болж  салах нь  их байдаг.   Харамсалтай нь гэр бүл цуцлалтаас   эмэгтэйчүүд болон хүүхдүүд хамгийн ихээр хохирч байна. Өөрөөр хэлбэл  хүүхэд хагас өнчин өсөх болон сэтгэл зүйн цохилттой учирдаг.  Харин  эмэгтэй хүн хүүхдээ өсгөх гэж өөрийнхөө боломжийг  алдахын зэрэгцээ сэтгэл зүйн асар хүнд дайралтуудтай  алхам тутамдаа таардаг.

Үүн дээр нэрмээс  болдог зүйл бол  хүүхдийн эцэг   тэтгэмж өгдөггүй байдал юм. Эрчүүдийн хувьд эхнэр хүүхдээсээ салаад хэдэн өдөр архидаж байгаад л   хуучин амьдралдаа эргэн ордог.  Тэдний хувьд эхэн үедээ хүүхэдтэйгээ уулзаж,  тэтгэмжийн мөнгийг  нь  цаг алдалгүй өгдөг. Харин  удаад ирэхээрээ хүүхдээ ээ мөнгөө харамлан нүүрээ буруулж  хүүхэдтэйгээ уулзах нь цөөрч,  тэтгэмжийн  мөнгийг өгөхөөс  цааргалдаг.  Энэ бол гэрлэлтээ цуцлуулсан ихэнх эрчүүдийн гаргадаг  нийтлэг  зан байдал.

Чухам ийм байдлаас бол өнөөдөр Нийслэлийн  шийдвэр гүйцэтгэх газар  ачаалалтай ажилладаг.  Монгол улсын аль бүс нутагт амьдарч байгаагаас хамаарч  нэг хүүхдийн тэтгэмж   92400  хүртэл төгрөг байдаг.  Тэгтэл энэ мөнгийг өгчих чадал тэнхээтэй хэрнээ өгөхгүй  гүрийж,  олон сараар хуримтлуулж байгаа иргэд байдаг.    Төрсөн үрээсээ мөнгө харамлаж,  хэдэн  өдрийг өвөрт нь өнгөрөөсөн хүүхний чимэг зүүлтэд  мөнгө зарж байгаа тохиолдол ч цөөнгүй  бий.   Хүүхдийн тэтгэмжийг цаг хугацаанд нь өгөөд байвал өрх толгойлсон  эхчүүдэд ч тэр, хүүхдэд нь ч нэмэртэй. Тэгтэл  зарим  эцэг нэр зүүсэн  хүн сүгээс  ч  доор араншинтай  хүмүүс  хэдэн сараар тэтгэмж өгөхгүй  хэмээн зугтдаг.  Баригдаад ирэхээрээ  мөнгөгүй байхгүй ээ гэж гэдэлзэн суугаа нөхдүүд ч байна. Үнэндээ ийм нөхдүүдэд оногдуулах хуулийн хариуцлага  сул байдаг. Өөрөөр хэлбэл  анхааруулна,  албадна, болохгүй бол  эрүүгийн хуулийн дагуу  хариуцлага  тооцсон болоод л өнгөрдөг.  Гэвч  тэтгэмж өгдөггүй  дийлэнх иргэдэд  эрүүгийн хэрэг үүсгээгүй зохицсон маягтай д байдаг.

Уг нь   эцэг  хүн  гэр бүлээ цуцлуулсан ч  гэсэн  хүүхдээ  асран хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг.  Энэ үүргээ ухамсарлавал  ядаж л хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг,  сургалтын  төлбөрийг тэтгэмжийн мөнгөнөөс гадна давхар төлөөд  явах ёстой. Энэ үүргээ ухамсарлаж байгаа иргэн байхад ухамсарлахгүй  хүүхэн эргүүлэдэ дараагийн амьдралаа зохиогоод явж байгаа эрчүүд цөөнгүй бий.

Хүн л  юм бол эхнэрээ байг гэхэд хүүхдээ харж үзэж баймаар байна. Нөгөө талаас   тэтгэмж өгөхгүй  зугтаж байгаа  эцэг нэртэй хүн сүгүүдэд тооцох хариуцлагыг чангатгамаар байна.  Эс бөгөөс  хүүхдийн тэтгэмжийг  тойрсон асуудлууд ар араасаа ундарч,  эцэст нь  хүүхэд,  хүүхдээ харж байгаа  эх хоёр нийгэмд ад үзэгдэх  гээд байна.

 

А.Баярмаа 

 

 

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.