Comment.mn

Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ


Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 26.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.17 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -1.14 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.6 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.24 хувиар, оны эхэн үеэс -7.4, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 14.0% 26.5% 7.6%
Өмнөх сартай харьцуулахад -2.37% -0.17% -2.24 %
Оны эхэнтэй харьцуулахад -4.15% -0.2% -7.4%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -8.4% -1.14% -12.0%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4635 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

 

2015/06 сарын орон сууцны үнийн индекс

 

Д.Жансэнм

Эх сурвалж: www.undesten.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.