Энэ зуны хамгийн саак шоу Хөвсгөл дала
йн зүүн эрэгт зохион байгуулагдах гэж байна. Эх сувд нь болсон Далай ээжийнхээ эрэг дээр хэзээ ч мартагдахааргүй хөгжилтэй үдшийг өнгөрөөх боломжийг залууст Байгальд ээлтэй “Хөөрхөн Мөрөн” клуб, “Монгол Акустик” гитар клубынхэн олгож байна. Хөвсгөл далайн зүг яг одоо гарах гэж байгаа бол эргэлзэлгүйгээр 2015.07.13 нд хөвсгөл далайгн зүүн эрэгт байрлах “Монгол далай” camp-д зохиогдох “THE MONGOLIAN OCEAN PARTY. Volume.1” –ийг заавал зориорой.
7 сарын 13ны үдэш 20 цагаас монголын хамгийн эрч хүчтэй, доргио, цоглог залуусыг нэгтгэсэн шоу нээлтээ хийх бөгөөд шоу тоглолтонд The lemons, Guys хамтлаг, дуучин гитарчин Гантулга, гитарчин Даавка нар ая дуугаа өргөж залуустай хамт доргихнээ. Үүнээс гадна EXCLUSIVE FASHION шоу үзүүлбэр, БАРТЕНДЕР ШОУ, ГАЛЫН НААДАМ гээд олон олон сюрпризээр дүүрэн байж залуусыг уйдах завгүй байлгах гэнэ. Хамгийн сонирхолтой нь зорин ирсэн залуусыг усан онгоцоор шоу тоглолт болох газар хүргэх юм. Монголын анхны далайн эрэгийн шоуг зорьж найз нөхөдтэйгөө хамт цагийг доргио, мартагдахааргүй өнгөрөөцгөөе
Мэдээллийн спонсор :Хөвсгөл аймгийн портал сайт www. Khuvsgulnews.mn