Comment.mn

Гректэй удахгүй хөл нийлүүлээд алхах вий

Хятадын төмөр замын сайд асанд Цаазаар авах ял ногдуулжээ. Лю Цижюныг сайдын суудлаас нь огцруулж, дараа нь Коммунист намаас хөөжээ. Түүний ажил үүргээ гүйцэтгэж байхдаа их хэмжээний мөнгө хахуульд авсан. Танил талдаа ашигтай гэрээ хэлэлцээ байгуулж байсан хэмээн буруутгажээ. 

БНХАУ-д 68 үйлдэлд цааз ноогдуулдаг байна. Хүний амь егүүтгэх, авилгал, дээрэм, хүчин, мөнгө хуурамчаар хийх, татвараас

зайлсхийх, хулгай, хүний наймаа, өвчин санаатай тараах, хуучны булш бунхан хиргэсүүр ухах, ховор амьтдыг устгах зэрэг орно. Монголд энэ үйлдэл бүгд бий. Харин шийтгэл байхгүй. Заримд нь нэр төдий ял, торгууль ихэнх нь зүгээр өнгөрнө. Чадаж байгаа юманд арга байхгүй…гэж хэлнэ. Баян хүн луувангаа иднэ үү гэж солиорцгооно. Энэ бол “ардчилал” гэж урдаас мөөрнө. Яг л ийм болохыг төлөвлөсөн. Цаазын ял гэдгийг Ц.Элбэгдорж үгүй хийж хөгжлөөрөө биднийг хол орхисон Европыг дуурайсан. Гэхдээ энэ бодлогоор хийгдсэн, гэмт хэрэгтэн шийтгэлгүй өнгөрдөг, хэн юу ч хийж болох хариуцлаггүй дураараа нийгмийг бий болгох шат байсан.

Түмэн олонд ил болж байгаа, авилгалын олон дуулиант хэргүүдээс болоод “САЙД, ДАРГА” гэдэг нэр хүндтэй, хариуцлагтай сайхан үг “ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН” гэсэн ёрын муухай утгаар толгойд шууд буудаг боллоо…

Тэмцэж байгаа дүр эсгээгүй, үнэхээр авилгалаас салах гэж байгаа бол С.Баярцогт, С.Баяр, П.Очирбат, Д.Сугар, Сү.Батболд зэрэг олон маш олон нөхдүүдээс том хулгайчийг нь олны өмнө цаазаар авах хэрэгтэй… Монголчууд хулчгар болохоор шийтгэл хатуу гэдгийг нүдээрээ харж байж хашрах хүмүүс. Тэгвэл энэ хавтгайрсан хахууль алга болох нь дэндүү ойлгомжтой. Улс орныг цааш нь хөгжүүлэхэд ганц хоёр олиггүй хүний амь юу юм бэ? Нийт энийг л үнэн сэтгэлээсээ хүсэж байна.
Өдөр өнгөрөх тусам Хятад зөв хатуу бодлого явуулж улам хүчирхэжсээр л.

Монгол бол найр наадам хийнэ гэж бүхэл улсаараа лагерт гарсан мэт хоёр сар идэвхгүй эзгүйрэн мангуурна.
Өмнөх жилүүдэд 6000 бөхийн барилдаан, Арван мянган тэмээн цуваа, 5000 биелээчид, 1500 морь уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлнэ гэж бүгдээрээ хөөрцөглөн дэмийрсэн. Одоо Сарандаваа, Мөнхсаруул нар стадионд “гипноздож”, Төр бол Жей Лог авчирна гэж олныг хуйлруулж байна.

Ядуу орны хүмүүст ерөөсөө зохимжгүй энэ үзэл суртлыг Хэн, Яах гэж зориудаар гааруулаад байгааг олж харах нүд хэрэгтэй!
999 уртын дуучин дуулуулж Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэйтэй хамт Гиннесийн номонд хэвлүүлж “гайхуулснаар” Монгол улсын эдийн засаг сайжран, өрөө төлж, ядуурал багасан, өлсөж байгаа монгол хүүхэд цадах уу?

Үгүй… харин ингэж байгаа нь Үндэстний хэмжээний солиорол улам газар аван замбараагүй болж. Үүнийг санаатайгаар залах хэсэгхэн хүмүүс олныг яг манжийн үед хэрэглэдэг байсан баяр наадам цэнгүүнээр хууран, дархлаа байхгүй массын эрүүл сэтгэхүйг үгүй болгож архийг нь уулгаан харин улс орныг их Өрөнд оруулж “өтөнд бариулж” гадныхны хурц шүдэнд шидэн өгч байна.

Энийг уншиж байгаа Чи болон монголын амьд иргэн бүр хэдийнээ 14 сая төгрөгний өртэй болсон. Удахгүй нэмж зээл ихээр авах нь…Гректэй удахгүй хөл нийлүүлэн алхах вий дээ.

Эх сурвалж: www.bolod.mn

 


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.