Comment.mn

Хашаандаа амарч тухлах орчноо бүрдүүлээрэй


Иргэн бүр газартай болж байна. Улсаас үнэгүй олгож байгаа 0.07 га газартаа ая тухтай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэж үү. Аятайхан шиг хоёр давхар байр барьчихаад хашаандаа мод тарьж, амарч тухлах таатай орчныг бий болгох юм сан гээд олон асуудал ар араасаа гарах нь мэдээж.Сүүлийн жилүүдэд хэн хүнгүй л архитектурын урлагийг өөрийн эзэмшлийн газартаа туршиж үзэхийг хүсэх болсон. Гэхдээ хүссэн бүхэн байшингийнхаа гадаад тохижилтыг гайхалтай сайхан болгож чаддаггүй нь нууц биш. Түрүүвчин дэх хэдэн төгрөг нь хүрэлцэхгүй тохиолдол олон хүнд бий. Гэхдээ нэг их мөнгө зарцуулахгүйгээр сэтгэл гаргаад хашаан доторхоо тохижуулж болно.

0.07 га газрыг маш зөв ашиглавал өгөөжөө танд өгнө. Хашааныхаа нэг талд хүнсний ногоо тарьчих. Мэдээж өрхийн хэрэглээнийхээ тодорхой хувийг  хангачихна.  Харин нөгөө талд нь амрах, салхилах орчныг нь  бүрдүүлээрэй.  0.07 га талбайн  50 хувь нь ногоон байгууламж байвал ая тухтай орчныг бүрдүүлэх болно. Ингэхдээ ямар модыг сонгохоо зөв шийдэх хэрэгтэй.

Ингэхдээ хашааныхаа булан тохойг ашиглаад маш сайхан ая тухтай амрах хэсгийг гаргах боломжтой юм. Тиймээс танд тохь тухтай сүүдрэвчийн санаа олоход тань тусалъя.

Эх сурвалж: www.mminfo.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.