2014 оны 3-р сард Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж улмаар энэ оны 4-р сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял авсан байдаг.
Тодруулбал, Шүүгдэгч Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 11 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Явуухуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Э.Агарыг 6 сар баривчлах ялаар, И.Гомбо-очирыг 6 сар баривчлах ялаар, Б.Энхболдыг 6 сар баривчлах ялаар, Э.Уянгыг 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэсэн байдаг.
Улмаар давж заалдсан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэднийг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагаас шүүх юм. Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn