Рирдоныг хайж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тавигдаад нэг цаг ч болоогүй байтал залилагч этгээдтэй яг адил нэртэй фэйсбүүк хэрэглэгч тэрхүү мэдээллийн дор лайк даржээ. Цагдаа нар хулгайчийг эрэн сурвалжилж буй мэдээлэл таалагдсан хүнийг шалгаад хууль дүрэм зөрчиж, оргон зайлсан этгээд өөрөө болохыг нь тогтоосон аж. Тэр оройдоо л Рирдон баривчлагдсан байна. Эх сурвалж www.wikimon.mn
23 настай гэмт этгээд Леви Чарльз Рирдон хамгийн азгүй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад багтжээ. Хулгай, залилангийн хэрэг үйлдсэнд буруутгагдсан энэ залуу фэйсбүүк дээр өөрийг нь эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл тавигдангуут тэсэлгүй лайк дараад баригджээ.Рирдон 2500 долларын залилан хийгээд эрэн сурвалжлагдаж байгаа гэх мэдээлэл фэйсбүүк дэх Америкийн Crime stoppers нийгэмлэгийн албан ёсны хуудсан дээр гарсан аж. Тэр хуудсан дээр хүмүүс нэрээ нууцлан оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээллийг байршуулдаг юм.