Бөө болох амархаан харин бөө байх л хэцүү дээ. Ядаж л Дал тавьчихдаг, 9 зөөс гүйлгэчихдэг, 41 чулуу татчихдаг, бүр хөгжөөд Алганы хээ уншчихдаг, бүр аргаа барвал эрх татчихдаг байх ёстой юм шүү.
Бөө хүнд байх өөр нэг эрдэм бол зүг чиг дэндүү мэддэг, өглөөний Нар, үдшийн гялаанаар тэр өдөр маргаашийн байгаль цаг агаарыг шинжчихдэг /хөдөө байгаа бол ядаж л малын хэвтэш, билчээрээс ихийг үзнэ/ Монгол ёс заншилыг гаргууд мэддэг ядаж л нүцгэн шалдан шахуу хүнээр түшүүлэхгүй, дэлэн хөх нь гарсан хүнийг онгодын өмнө ирүүлэхгүй гэх мэт хориг мэддэг, хүний бие эрхтэний байрлал түүний үүрэг, ажиллагааг дэндүү сайн мэддэг, хэц хэнгэргээ дэлдэх уламжлалт 72 цохилго болон өөрийн барилаа олж мэдсэн байхаас өгсүүлээд илбэ житага сайн үзүүлдэг гал цог иддэг, халуун төмөр долоох энэ тэр шоу маягын гайхамшигуудыг тулсан хэрэгцээтэй үед ашгилчихдаг байх хэрэгтэй.
Өөр нэг чухал мэдэх:
1. Хүний биеийн далан хоёр оньс. эрүүл ба өвчтэй хүний судасны лугшилт ухаандаа судас барьж сурах, аль хуруун дор юуны судал мэдрэгддэг зэргийг мэдсэн байх.
2. Галын тахилга, гал голомтын тахилгаа ялгаж салгаж мэддэг байх өвчүү болон жүлдийг аль тахилганд нь хэрэглэдэгийг мэдэх.
3. Монгол айл бүр жилд бөө хүнээр хийлгэдэг 4 тахилгыг мэддэг байх.
4. Эрхт таван тэнгэрийн улиралын байрлалуудыг яг мэддэг аль тэнгэрийг хаана чуулж байхад юу хийж болдог болдогүйг эрх биш мэддэг байх.
5. “Багшгүй хүн байхгүй багшийн өмнө том хүн байхгүй гэсэн тангарт” үнэнч байж багшаасаа байнга суралцаж онгодоосоо улаачаараа дамжуулан асууж тодотгож байлтай.
Эх сурвалж: www.dorgio.mn