Харин 2015 оны 7 сарын 1-ний өдөр ХасБанк төгрөг, ам.доллар, юанийн гурван валютаар дэлхийн хаана ч, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой үндэсний брэнд ₮, Union Pay хосолсон картыг Монголд анх удаа гаргалаа.
Бэлэн бус төлбөр тооцооны цоо шинэ систем болж 2012 онд хэрэглээнд нэвтэрч байсан Үндэсний брэнд ₮ (төгрөг) карт нь зөвхөн монгол улсад ашиглагдах боломжтой байсан бол дэлхий даяар тархсан өргөн сүлжээ бүхий Union pay карттай хосолсноор төгрөг дэлхийд гарч, гадаадын аль ч улсад гүйлгээ хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх чадвартай болж байгаа юм.
Union pay карт нь дэлхий даяар 4.7 тэрбум хэрэглэгчтэй, 150 орныг хамарсан өргөн сүлжээтэй бөгөөд дэлхийн олон орны худалдаа үйлчилгээний байгууллагуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг хангасан олон улсын төлбөрийн карт юм.
Энэхүү 2 картыг хослуулан, аль алиных нь давуу талуудыг нэгтгэсэнээр харилцагчид төгрөгийн дансаа ашиглан олон улсад бүх төрлийн валютаар төлбөр тооцоогоо саадгүй гүйцэтгэх боломжтой болж байгаа нь онцлог юм. Мөн энэхүү картны бас нэг онцлог нь харилцагч хүсвэл юань, болон ам.долларын дансаа картандаа холбож олон улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой юм.
Энэхүү ₮, Union pay хосолсон картыг ашигласнаар та дэлхийн 80 гаруй нисэх буудлын Duty Free дэлгүүрүүдээр 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлж, 300 гаруй дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн худалдан авалтынхаа татварын буцаалтыг шууд данс руугаа авах, мөн гадаад орнуудад аялалаар явах үедээ эрүүл мэндийн тусламж, VIP үйлчилгээ, өндөр зэрэглэлийн аялалын даатгалын үйлчилгээ зэргийг авах боломжтой юм.
Амьдралд – ашид хамтдаа.
Эх сурвалж www.wikimon.mn