Гаалийнхан он гарсаар хоёр удаагийн тохиолдлоор БНХАУ-аас Ice буюу мөс гэх хар тамхийг нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Ялангуяа Зүүн Өмнөд Азиас Монголоор дамжуулж гуравдагч орон руу гаргахыг оролдож байсан тохиолдлууд бий гэнэ.
Мөн ОХУ-тай хиллэдэг суурин газруудад “Матар” гэж нэрлэгддэг хар тамхийг гар аргаар боловсруулдаг юм байна. Энэ мансууруулах бодисын найрлагад ордог зарим эмийн бодисыг манай улсаас хууль бусаар гаргаж байсан тохиолдол байдаг ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn