Comment.mn

Г. Шийлэгдамба, З.Баянсэлэнгэ нар намаа талцуулах ажилд шуурхайлав


Бага чуулганаа хуралдуулж, намын дүрмээ мөрдүүлэх шаардлагыг МАХН-ын бага чуулганы 86 гишүүн  удирдлагууддаа хүргүүлсэнийг дамжуулсан. Энэ шаардлагыг Намын удирдлага, Гүйцэтгэх товчоо нь хүлээн авч,  дүрмийнхээ 15.3-д.заасны дагуу бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү нь шаардвал” бага чуулганыг зарлан хуралдуулах үүрэгтэй юм байна.

Энэ шаардлагын хариу авах хугацаа нь 6 сарын 26 бөгөөд Наадмын өмнө бага чуулган хуралдуулахыг санаачлагчид нь шаардаж байгаа. Гэтэл энэ шаардлагыг биелүүлэх үүрэгтэй  Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нь 6 сарын 25-нд Нийслэлийн намын үүрүүдийн дарга нараа дуудан цуглуулж,”дээрх шаардлагыг шүүмжлэн эсэргүүцэх , намын даргыг ирүүлж шоронд хийлгэх гэж байгаа гэсэн цуурхал тараах, намыг хагалан бутаргах санаатай нөхдийн үйл ажиллагаа болж байна” гэсэн хэвлэлийн бага хурлыг хийхийг үүрийн дарга нартаа өгчээ.

Үүрийн дарга нар нь Г.Шийлэгдамбын өгсөн үүргийн дагуу бага чуулган хуралдуулах шаардлага өгсөн гишүүдийнхээ өмнөөс эсэргүүцэх  санаагүй байсан  боловч дургүйд хүчгүй гэгчээр өнөөдөр цуглаж хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.

МАХН-ын Гүйцэтгэх удирдлагын ийм үйлдэл нь МАХН –д дүрэм журам хамаагүй гагцхүү хатгаас хуйвалдааны журмаар өөрийн гэсэн байрь суурьгүй хүмүүсийг турхиран өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийг оролдож, Г.Шийлэгдамба ,З.Баянсэлэнгэ нар  нь гишүүдээ талцуулах ажлыг биечлэн ил тод зохион байгуулсныг тод жишээ гэж үзэхээс өөр аргагүй.

Түүнчлэн Бага чуулган хуралдуулахаар гарын үсэг зурсан хүмүүсийг намаас хөөх асуудлаар бас үүрэг өгч,тэднийг мөрдөн мөшгиж хавчин гадуурхах санаагаа ил тод зарласан байна.

МАХН нам дарга Н.Энхбаяраа мөрдүүлэн,хавчуулж түүнээс сургамж авсан гэж үздэг нийгмийн сэтгэл зүйг өөрчлөн Нам дотроо мөрдлөг хавчлагыг ил тодоор явуулах замд орсон гэж үзэхэд хүргэж байна.

Намын шударга гишүүдээс Н.Энхбаяр даргадаа болж байгаа процесс,болчимгүй хүмүүсийн талаар байнга мэдээлж холбоотой ажиллаж байгаа сурагтай. Нам доторх энэ мөрдлөгө,хавчилгыг өөрсдөө зохион байгуулж байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцох эсэх талаар Н.Энхбаяр дарга ямар байр суурьтай байх нь нийгэмд шударга ёсны уриаг цуурайтуулсан улс төрчийн шийдлээс хамаарна гэж олон нийт дүгнэж буй.

Бага чуулганы гишүүд,шударга гишүүдээ мөрдөж, хавчин ,талцуулж буй  үйлдлийг нь алхам тутамд нь баримтжуулан баталгаажуулж байгаа сувьект байгаагийн зэрэгцээ дүрмээ мөрддөггүй намыг яах нь бас тодорхой гэж үзэх хүчнүүд ч байгаа сурагтай.

Н.Энхбаяр дарга Намын дотоодод болж байгаа энэ зөрчилдөөнтэй,намын хамт олонд асар их хор уршиг тарих үйлдлүүдийг яаралтай таслан зогсоохгүй бол улс төрийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй юм.

Үйл явцын өрнөл хурдтай бөгөөд ноцтой болж байгааг отож буй ”  Хоёр том нам ч өөрсдөдөө ашигтайгаар далдаас оролцох боломжийг МАХН-ын болчимгүй удирдагчид гаргаж байгаа нь тэдний ашиг сонирхолд далдуур үгсэн хуйвалдан туслаж байгаа” гэсэн улс төрийн дүгнэлт хийх хүмүүс ч байгааг намын дарга Н.Энхбаяр тооцоолж байгаа гэдэгт үл эргэлзэнэ.

Э.Мөнгөн

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.