Comment.mn

Мөнгөн аяганы орц хэмжээ тогтоосон стандарттай боллоо

Мөнгөн эдлэл  борлуулагчид  луйвар хийж иргэдийг хохироох нь нэмэгдсэн байна. Энэ байдал иргэдийн өргөнөөр хэрэглэдэг мөнгөн аяганы грамм  хэмжээ чанар байдлаар нь илэрч байгааг сорцын  хяналтын газраас мэдэгдлээ. Монголчуудын сар шинийн баяраас эхлээд хурим найр хүндэтгэлийн арга хэмжээн дээр  чухал хэрэглээ болдог байсан мөнгөн аяга нэг сарын насгүй болж халуун цай хиймэгц  эдвэрч  муудаж байгаа тухай гомдолыг иргэд ихээр ирүүлэх болжээ. Мөнгөн аяга бол  монголчуудын  эрт дээр  үеэс уламжлал хадаглаж  ирсэн  зүйлийн нэг.

Хүний эрүүл мэндэд ач  тустай, мөн дээр нь хүндэтгэлийн  гэдэг утгаар нь  өргөнөөр хэрэглэдэг  билээ. Харамсалтай нь   гоёл чимэглэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж  , энэ хэрээр  мөнгөн аяганы   үйлдвэрлэл ч нэмэгдсэн байна.  Мөнгөний үнийн өсөлтөөс  шалтгаалан мөнгөн  аяга ч энэ хэрээр   өндөр үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм.  Гэвч  уг аяганд орж байгаа мөнгөний  орц  багсач   хэт нимгэн  болсон нь хүний хэрэглээ  хангахгүй  байдал үүсэх болсон байна.

Дээр нь  мөнгөн аяганы шошигон дээр мөнгөний орц  жин сорьцийг  буруу бичиж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх байдал ихээр гарах болсон байна. Тиймээс  мөнгөн аянганы нэгдсэн стандартыг анх удаа  гаргаад байгаа юм байна. Өнгөрсөн жилүүдэд хяналтгүй явж ирсэн  энэ байдал  эцэстээ  олон  мянган хэрэглэгчдийг хохироож луйварын хэмжээнд хүрээд байсан гэдгийг албаныхан  онцлож байгаа юм.

Харин  одоо  мөнгөн аяганд стандарт тогтоосноор  одоо дэлгүүрийн лангуунд  байгаа нимгэн цаасаар бүрсэн мөнгөн аяга  дахин үйлдвэрлэгдэж хэрэглэгчидэд хүрэхгүй байх боломжтой гэж үзэж байна.  Мөн    орц хэмжээ сорьц  зэрэг бүхий л мэдээлэл бичигдсэн байх шаардалгыг албаныхан тавьж эхлэх нь байна. хэрэглэгчид мөнгөн аяга худалдан авахдаа   мөнгөний сорьцийн хэмжээг заавал  шалгуулах ,   тогтоосон норм стандартын мэдээлэл байгаа  эсэхэд хяналт тавьж байх хэрэгтэйг сануулж байна.

Энэхүү стандарт  зөвхөн  өргөн хэрэглээний   хуванцар тагшийг бүрсэн мөнгөн аяганд хамраалагтай  бөгөөд  модон болон бусад  төрлийн тагш  аяганы ур хийц ,  мөнгөний тогтоосон   жингээс дээр орцонд хамаарахгүй гэдгийг онцлож байна.

www.Urlag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.