Мэс ажилбарыг Лондон хотын нэгэн эмнэлэгт хийхээр болов. Пластик мэс засалчид охины гавлын ясны загварыг маш нарийвчлалтай бүтээхийн тулд 3D хувилагчийг ашиглах аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Ирландын иргэн Тесса Эванс охин ариния өвчинтэй буюу төрөлхийн хамаргүй мэндэлсэн манай дэлхийн ердөө 47 дахь хүн билээ. Охинд хамрын нүх байхгүй юм. Гэсэн хэдий ч тэрбээр ханиаж, найтааж, ханиад хүрэх чадвартай гэнэ. Одоо түүнийг маш гайхалтай пластик мэс ажилбар хүлээж байна. Мэс заслын үеэр эмч нар түүнд хамрын тусгай протез тавьж өгөөд нүүрнийх нь арьсыг татах юм.Энэ ажилбар цаашид ч хийгдэх болно. Өсөж, томрохын хэрээр охинд шинэ протезүүд тавих хэрэгтэй болох нь мэдээж. Хамгийн сүүлчийн ажилбарыг Тесса охин нас биед хүрэх үед хийх гэнэ.