Comment.mn

“Сансар” супермаркетын сүлжээ “Сансар-32” салбартаа шинэ стандартыг нэвтрүүллээ

“Сансар” супермаркетын сүлжээ нь “Сансар-32” салбартаа өөрийн шинэ стандартыг нэвтрүүллээ.

 “Алтан Жолоо Групп” нь 2013 оноос сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцэхүйц, орчин үеийн өнгө төрх, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлсэн, шинэ стандартын супермаркетын  сүлжээ бий болгох төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Энэ төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг  нь Сүхбаатар дүүрэгт байрлах “Сансар-32” супермаркетдаа шинэчлэлт хийн, өөрийн гэсэн шинэ стандартаа  нэвтрүүллээ. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр тухайн сүлжээ дэлгүүр нь менежментийн зөв бодлогоор борлуулалт, татан авалт, агуулахын зохистой үлдэгдлийг хянах системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, худалдааны орчин үеийн техник тоног төхөөрөмжийг суурилуулан, бараа бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горимыг өндөр түвшинд байлгаж,  эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг олон улсын жишигт нийцэхүйц, тав тухтай орчноос,  шинээр нь хэрэглэгчдийн гар дээр хүргэх боломж нээгдэж байгаа юм.

Мөн 2015 оны 4-р сард Хан-Уул дүүрэгт “Сансар-34” салбараа шинээр нээж Haribo брендийн чихрийн хотхонг байгуулсан бол “Сансар-32” супермаркетдаа Julie`s брендийн жигнэмэгийн тусгай тасагтай болж  үйлчлүүлэгч худалдан авагчиддаа бэлэг барьж байна.

Тус салбар нь “Хурдан шуурхай, найрсаг үйлчилгээ” уриан  дор эрхэм хэрэглэгч , худалдан авагчиддаа  үйлчилж , нээлтийн өдрөө тохиолдуулан хямдралтай, амталгаатай, урамшуулалтай  худалдааг зохион байгуулахаас гадна 7 хоногийн турш бүх барааг бөөний үнээр худалдаалж , мөн картын  хөнгөлөлт урамшууллаар бэлэг барьж байна.  Байнгын худалдан авагч үйлчлүүлэгч нартаа зориулан “Би Сансарын Байнгын Үйлчлүүлэгч ” уралдаант аянаа  10 хоногийн турш өрнүүлэхээр боллоо.

Тус аяны хүрээнд:  

  1. “Миний сонголт Сансар”- бүтээлч уралдаан: Та Сансар-32 салбарын тухай өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээрээ ямар ч төрлийн бүтээл урлан бүтээж уралдаанд  оролцох боломжтой . Жишээ нь: дуу, шүлэг , уран зураг,  фото зураг , видео бичлэг, макет  гэх мэт ямар ч бүтээл байж болно.

Дээрх бүтээлүүдийг 2015 оны 6-р сарын 26-ны оройн 22:00  цаг хүртэл хүлээн авна.

  1. “Хэн Хамгийн Идэвхитэй Үйлчлүүлэгч вэ?” уралдаан нь 06.19-06.28-ыг хүртэл хөнгºлөлтийн картаар үйлчлүүлсэн “ХАМГИЙН ОЛОН УДААГИЙН, ХАМГИЙН ӨНДӨР ҮНИЙН ДҮНТЭЙ”  худалдан авалт хийсэн  3 үйлчлүүлэгчийг тодруулна. Ялагчдыг онцгой шагнал гарын бэлэг хүлээж байна.

Шалгаруулалт:  2015  оны 6-р сарын 28-ны Ням гаригийн 12:00 цагт Сансар-32 салбар тодруулах болно.

Та бүхэн хүрэлцэн ирэхдээ хөнгөлөлтийн карт,  худалдан авалтын талон, болон бичиг баримтаа авч ирнэ үү. Та бүхэн уралдаандаа идэвхитэй оролцож шагналын эзэн болоорой !

Танд амжилт хүсье!!!

 photo 05 800x600_zpsmlrno4nh.jpg photo 08-1 800x600_zpsc8lpiizu.jpg photo 03 800x600_zpsd1prxxjk.jpg photo 05-1 800x600_zps0a0qkhys.jpg photo IMG_8463 800x600_zpsubrztkhn.jpg photo 08 800x600_zpsmwbkuwo8.jpg photo 09 800x600_zpsz8fn1hwx.jpg photo 06-1 800x600_zpsl6esm6mv.jpg photo 04 800x600_zpssry079fn.jpg photo IMG_8374 800x600_zpsavwgupsy.jpg photo 02 800x600_zps8idm5vz8.jpg photo 01 800x600_zpsh9hk9r01.jpg photo 07 800x600_zpsvefcfwyv.jpg photo IMG_8151 800x600_zpsug68ywnb.jpg photo 10 800x600_zpsjes8gkzg.jpg photo IMG_8143 800x600_zpskeougdgh.jpg  photo 06 800x600_zps6oqgqwxs.jpg

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.