КУДС-ийн жүжигчин, зураглаачийн ангийг төгссөн үе тэнгийн залуус “СОБЫТ” продакшн байгуулан ЖААЛХҮҮ ФИЛЬМ-тэй хамтран анхны дэлгэцийн бүтээлээ туурвижээ.
Тэд анхны бүтээл болох “Ноход” киноны нээлт энэ сарын 19-нд буюу маргааш “Тэнгис” кино театрт 19 цагаас болно. Уг бүтээлд дөрвөн найзын хүсэл зорилго, итгэл, тэмцлийг харуулахыг зорьсон байна.
Энэхүү кино нь найруулагч Л.Таванбаярын хоёр дахь бүтээл юм. Өмнө нь тэрбээр “Хүдэн” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байсан билээ.
“Ноход” киноны Ерөнхий зураглаачаар Э.Энхбаяр, ерөнхий зураачаар Г.Мөнх-Эрдэнэ, Дууны найруулгыг “Авиа” студи ажиллажээ. Харин гол дүрүүдэд Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Зоригт, Л.Баттөр, Э.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхсоёл, Б.Даваасүрэн /МУСТА/ нар тоглосон байна.
Нээлтийн урилга, мандатыг авч мэдээ, сурвалжлага бэлтгэх сэтгүүлчид 9580-8295 дугаарын утсаар холбогдоорой.